УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж, "хар жагсаалт" гэх ойлголт байхгүй болно

УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 14:38

ХӨӨРХӨН МУУ ХАМРАА ЗАНГИДСАН ШААР ШҮҮ БОЛЖЭЭНЭЭ ЗАЛУУ БОЕВИК БИЛЭГТ ХИЙЖ МИНИЙ АХ НАМБАР ВАН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЖ ЭЛИТ ХҮРЭЭЛЭЛДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСНИЙГ ТҮМ МЭДЭЖ БУМ БАТАЛНАА ИРЭЭДҮЙН ИХ ЭЗЭН ХААН ЭНЭ БАЙНА ШҮҮ ХАР ЖАГСААЛТЫГ ХАРААЛ ИДЭГ.АРИЛЖААНЫ БАНК БОЛОН ЭНЭ ДАВАРЦАН ББСБ г СӨНӨӨЕ ӨНДӨР ХҮҮГЭЭР МИНИЙ МОНГОЛЫН ИРГЭДИЙГ ШУЛАН МӨЛЖИЖ ҮР ҮНДСИЙГ НЬ ТАСЛАХ ХЯТАДЫН ХОРОН БОДЛОГОТОЙ АЛНУУД ШҮҮ.БАТШУГАРАА ЧИ ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ ЦААШЛААД НҮБ н ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШҮҮ ЗА БИ Ч АЙМААР ПЯЛДАГДЛАА МАНИЙГАА БОДООРОЙ

Холбоотой мэдээ

Back to top button