СПОРТ

"The MongolZ" аяллаа өндөрлүүллээ

"The MongolZ" баг "PGL Astana" тэмцээнийг өндөрлүүллээ.

Тэд өнөөдөр плей-оффын төлөө Aurora багтай тоглож 2-0 гэсэн харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Тэдний дараагийн тэмцээн АНУ-ын Даллас хотноо тун удахгүй эхэлнэ.

Дээрх хоёр багийн тухайд 2024 оноос хойш нийт зургаан удаа учраа таарсан бөгөөд "The MongolZ" баг дөрвөн удаа ялж байжээ.

Тоглолтыг "Mirage" мап дээр эхлүүлэн 13-5 гэсэн харьцаатайгаар "Aurora" тэргүүлсэн бол хоёр дахь хэсэг "Anubis" дээр үргэлжилж, хоёр баг тэнцсэн юм. Ийнхүү нэмэлт цаг гарч 16-14 гэсэн харьцаатайгаар "The MongolZ" хожигдол хүлээв.

Aurora багийн хувьд 2022 онд Сербид байгуулагдсан. Тэд Counter-Strike 2 (CS2), Dota 2, Apex Legends, Mobile Legends: Bang Bang зэрэг тоглоомын багуудтай.

2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд Aurora өмнөх CS2 багийг бүрэн солих шийдвэр гаргаж, Турк улсын алдарт баг "Eternal Fire"-ийн бүрэлдэхүүнийг бүрэн бүрдүүлсэн шинэ багтай нэгдсэн байна.

Энэ багийн шинэ бүрэлдэхүүнд

  • Özgür “woxic” Eker
  • Ismailcan “XANTARES” Dörtkardeş
  • Engin “MAJ3R” Küpeli
  • Ali Haydar “Wicadia” Yalçın
  • Samet “jottAAA” Köklü
  • Sezgin “Fabre” Kalaycı

Энэхүү шилжилт нь Aurora-гийн CS2 багийг дэлхийн хэмжээний өрсөлдөгч болгож, PGL Bucharest 2025 зэрэг томоохон тэмцээнд өрсөлдөх боломжийг олгосон .

Х.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button