Нэг өрхийн сарын дундаж орлого ₮2.8 сая болжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны нэгдүгээр улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 99.2 (5.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 47.3 (2.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 90.3 (5.6%) мянган төгрөгөөр өмнөх улирлаас 42.3 (2.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалин хөлсний орлого 52.5 (5.7%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 17.0 (4.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.8 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 394.3 (16.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 175.9 (6.7%) мянган төгрөгөөр, мөнгөн орлого 2.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 366.5 (16.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 162.2 (6.5%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл, мөнгөн орлогын 57.4 (1.5 сая) хувийг цалин хөлсний орлого, 22.0 (582. 9мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого, 7.6(200.2мянга) хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 5.6(148. 8мянга) хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, 7.4 (196.0 мянга) хувийг бусад орлого бүрдүүлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.1 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар нэмэгдэж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 0.2 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 0.1 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.2 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2025 оны 1 дүгээр улиралд 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.4 (8.2%) мянга, 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 239.2 (23.8%) мянга, 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 330. 6 (32.9%) мянга, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 352. 7 (35.1%) мянга байна. Мөнгөн орлогын бүлэглэлт тус бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл, 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 46. 6 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 8.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 20.3 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 17.1 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 0.6 мянгаар буурсан бол, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.6мянгаар,3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 32.7 мянгаар, 4.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 64.9мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 70.4 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 55.3 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 50.9 хувийг тус тус тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа бөгөөд өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурч байна.
Нөгөөтэйгүүр, өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын эзлэх хувь хэмжээ өсөж байна. Тухайлбал, сард 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 42.4 хувийг, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.0 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өрхийн дундаж орлого гэсэн үзүүлэлт ямарч ач холбогдолгүй ,харин ч удирдлагад буруу ойлголт өгч ажилд буруу нөлөөлж байна Энд орлогыг ангилсан байдлаар группэлж харуулдаг болох хэрэгтэй хүн амын 80 хувь нь саяаас доош орлоготой байхад 20 хувь нь 5- 20 сая төгрөгийн орлоготой байж дунджаар 2,8 сая гэж тооцоод буруу ойлголт өгөх дундаж гарч байна шүүдээ Энэ чинь хэнд хэрэгтэй дундаж вэ харанхуй масс гэж биднийгээ шоолж доромжилж байгаа ч юм шиг уур хүргэж байна шүү
Хаанаас яаж ийм өндөр тоо гаргаад байдаг юм бол доо. Тэгээд тэтгэвэрийг индексжүүлэхэд хамгийн бага итгэлцүүрээр 2800000×045%= 1260000 болмоор юм .
tsergiinhen iim avdag bx jiriin tetgever 554-689 baigaa shvv.tiimees zeel avdag.margaash ni duus#ag
Төрийн өмчит компаниудын хурган дарга нар ихсэж ц�##�ин нь өндөр болсон гэсэн үг шүү жирий иргэдэдэд падлий ч байхгүй
элдэв татвар хураамжаа төлөөд гар дээр нь хэдэн төгрөг ирж байна вэ? Өрх нь 2.8 сая төгрөг авч гэж бодъё, 200 сая төг-ийн үнэтэй, 60м2 хоёр өрөө байртай болохын тулд огт хоол идэхгүй, ямар ч зарлага гаргахгүй хурмтлуулб�##� 72 сар буюу 6 жил хүлээх нь. Хоол хүнс, бусад хэрэгцээндээ зарцуулб�##� энэ өрх хэзээ ч орон сууцтай болох боломжгүй, ийм учраас з�##�уус бухимдаад гадаад руу яваад, эсвэл энд нам дагаж цүнх бариад яваад байна аа.
1/3 Tsunh
Энэ тоог яаж бодож гаргаад байнаа. Дандаа тэнгэрийн тоо
Хэн ингэж худлаа тоо зохиогоод байгаа юм? Хаана байна тэр 2,8 саяын орлог чинь?
Төрийн бөөснүүдийн ц�##�ин их өсчээ