Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэлэлцээ гал зогсоох тохиролцоонд хүргээгүй тул Украин ОХУ-д илүү шахалт үзүүлэхийг уриаллаа

Баасан гарагт /2025.05.16/ ОХУ, Украины төлөөлөгчид Турк улсад дайны асуудлаар хэлэлцсэн. Энэхүү хэлэлцээ нь 2022 оны гуравдугаар сараас хойш хоёр оны төлөөлөгчид шууд хэлэлцсэн тохиолдол болсон юм.

Украины эх сурвалжууд мэдээлснээр ОХУ-ын тал эхний ээлжид биелүүлэх боломжгүй нөхцөл тавьсан гэсэн байна. Хоёр цаг гаруй хугацаанд хэлэлцээ үргэлжилсний эцэст хоёр улс мянга гаруй дайны хоригдол солилцохоор тохиролцжээ. Гэхдээ гал зогсоох тохиролцоонд хүрээгүй аж.

Киев мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан 30 хоног гал зогсоох тохиролцоог Москвагаар зөвшөөрүүлэхийн тулд барууны орнууд үзүүлж буй дарамт, шахалтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. Уулзалт дууссаны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ, Герман, Франц, Польшийн удирдагчидтай шууд утсаар ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2025 14:56

За, за тэгвэл нэгийгээ үзэж, нэхийгээ ур�##�цаад байж дээ! Орос хоригтой байгаад байв�##� манайд л сайн биз! Түлш, бензинээ хямд аваад, ц�##�ин багатай ард иргэдэд тустай!

Bbхррр
Bbхррр
5 сар 18, 2025 09:09

Зе чинь европын холбооны дарга юм бишүү.

Зочин
Зочин
5 сар 18, 2025 12:47

Путин Трампад саолаавч өгнө

Холбоотой мэдээ

Back to top button