Нийслэл дөрвөн тэрбумаар тоног төхөөрөмж худалдаж авна

Нийслэлийн засаг даргын тамгын газраас дөрвөн тэрбум төгрөгөөр нутгийн захиргааны байгууллагад тоног төхөөрөмж авах тендер зарласан байна.
НИТХ-ын хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн. Гэсэн ч татвараа тултал нэмсэн нийслэл төдийлөн үр ашиггүй ажлуудад их хэмжээний мөнгө зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл энэ удаа Нийслэлийн засаг даргын тамгын газраас дөрвөн тэрбум төгрөгөөр захиргааны байгууллагад тоног төхөөрөмж авах тендер зарласан байна.

Тендерийн санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн төсвийн хөрөнгөөс гарах юм байна. Харин тендерийн хүрээнд захиргааны байгууллагуудын хэрэглээний тоног төхөөрөмж буюу зөөврийн компьютер, принтер, таблет гэх мэт зүйлсийг авахаар тусгасан байна.
Уг тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны тавдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энийг ш�##�гадаг газар байхгүй юм уу даа
дандаа дундаас нь мөнгө идэж байгаа гарууд
нөгөө автус компаниуд 250 төгийн боолтыг 250000 аар авдаг байсан гэдэг шиг
Нямбаа дарга татвар ихээр нэмчээд их бийлэгжүү бнаа хэрүүлч авгай үг газар гээхгүй ард иргэдтэйгээ арс�##�ддаг дарга бол Нямбаатар ичих булчирхай бна уу