ЭДИЙН ЗАСАГ

“Онтрэ” дээр дахин хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагагүй гэх “Рио Тинто”-гийн байр суурь

“Оюу Толгой” ХХК руу “Онтрэ”-гийн зүгээс Шивээ толгой, Жавхлант хоёр ордын лицензийг шилжүүлэх процесс өдгөө явагдаж буй бөгөөд эхний ээлжид Жавхлант ордын лицензийг шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл “Оюу Толгой” компанийн зүгээс 80 хувийг нь шилжүүлэн авсан орд дээрээ өрөмдлөг хийсэн талаар бид урьд нь мэдээлсэн билээ.

“Рио Тинто”-гийн Монгол дахь удирдлагын зүгээс хэвлэлд ярихдаа, дээрх хоёр ордын лиценз шилжүүлэхтэй холбоотойгоор төслийн үр өгөөж нь Монголын талд шууд ирнэ гэжээ.

Монголын Засгийн газрын төлөх 2.4 тэрбумын зээлийг “Рио Тинто” компани тэглэсэн бөгөөд ингэснээр хоёр хувь эзэмшигч “Оюу Толгой”-гоос зэрэг хувь хүртэж эхэлнэ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа хайгуулын таван тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон учир “Оюу Толгой”, “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 хувийн эдийн засгийн үр өгөөжийг хүртэх байдлаар талууд тохирсон гэсэн байна.

Иймд “Эрдэнэс Оюу Толгой” компани энэхүү 80 хувийн өгөөжийн 34 хувийг эзэмших бөгөөд “Онтрэ”-гийн эдийн засгийн үр өгөөжийн 20 хувь дээр аль хэдийнэ “Айванхоу майнз”, “Онтрэ” нар ашиг хуваах гэрээ байгуулсан агуулгаараа явах уу гэх нөхцөл эндээс цухалзав.

“Оюу Толгойн” бүх төлөвлөлтийг хийхдээ “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг хамааруулан тооцсон байсан гэх бөгөөд “Онтрэ” 34 хувиа Монголын талд өгье гэдэг байр суурь илэрхийлсэн ч манай талаас ямар оролцоогоор орохоо эцэслээгүй байгаа.

Арбитрийн шийдвэрийн дагуу хоёр лицензийг дараалан “Оюу Толгой” руу шилжүүлж дуусахтай зэрэгцүүлэн татварын асуудлыг мөн тооцож, цэгцлэх бөгөөд Монголын Засгийн газрын зүгээс “Онтрэ”-гийн 20 хувийн эзэмшил дээр дахин хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас илүүтэй “Эрдэнэс Оюу Толгой”-н эзэмшлийн 34 хувь дээрээ хэрхэн ажиллах байр сууриа бүрэн дүүрэн илэрхийлэх шаардлага бий талаар “Рио Тинто” компанийн зүгээс байр сууриа илэрхийлжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2025 12:33

За жинхэнэ луйвар хийж!!! Энэ гадны нөхдүүдийг хөөж гаргах хэрэгтэй болжээ !!! Ухаад зөөгөөд дууслаа Монгол улсад юу ч үлдэхгүй!! 2011 оноос Оюутолгой зөөсөн 14 жил олигтой татварч төлсөнгүй!! Гараар ухаж байгаа Эрдэнэт үйлдвэр төсвийн ихэнх хувийг бүрдүүлж байна!! Дуус дуус новш

Зочин
Зочин
5 сар 19, 2025 14:20

Урдах 34 хувиа авч чадаагүй байхад дахиад 34 хувь ярьж Засгийн чихэн дээр цэцэг ургуулж чихэр долоолгох юм аа

Зочин
Зочин
5 сар 19, 2025 16:22

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
5 сар 20, 2025 11:06

Хөөж гаргахаас өөр зам үлдсэнгүй .даварсан луйварчин хулгайчид

Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:15

Мөнгөнд хөтлөгдсөн нам дагасан өлөн хулгайчуудын б�##�гаар гадны луйварчид хөлжсөөр Монголын ард иргэд хохирсоор

Зочино
Зочино
5 сар 20, 2025 16:10

Энэ 126 яагаад заав�##� 34 гэдэг тоонд итгэж байх ёстой юм бэ ???

Холбоотой мэдээ

Back to top button