Нийгэм мэдээ
Тодруулга: Барилгын ослоор таван хүн амиа алдсан гэх нь ХУДАЛ, найман хүн эмчлүүлж байна

Ховд аймагт хоёр хоногийн өмнө буюу /2025-05-17/-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар гурван хүн амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.
Олон нийтийн сүлжээгээр уг ослоор гэмтсэн найман хүний хоёр нь нас барж, нийтдээ таван хүн эндсэн тухай мэдээлэл хөврөөд байна.
Энэ талаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс тодруулахад "Эмчлүүлж байсан хоёр хүн амиа алдсан гэх мэдээлэл худал. Манай тухайн ослын улмаас гэмтэж хүргэгдсэн найман хүн эсэн мэнд, биеийн байдал харьцангуй сайжирсан төлөвтэй буй" гэх мэдээллийг өглөө.
Эл агуулгаар дэлгэрэнгүй бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.