Гадны хэвлэлүүдэд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг АТГ нь шалгана

Орос, Японы дотоод орчинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн болон түүний хүүгийн талаар дараах мэдээллүүд цацагджээ.
Тухайлбал Японы Асахи сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн сүйт бүсгүй олон нийтийн сүлжээнд өөрсдийнхөө тансаг амьдралын хэв маягийн талаар нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улсынхаа Авилгатай Тэмцэх Газарт шалгуулж, өөрийнхөө болон хүүгийнхээ хөрөнгө орлогыг нотлох шаардлагатай болов. Монголын хэвлэлүүдэд мэдээлснээр энэ сарын 14-ний өдрөөс эхлэн тус улсын нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн жагсаал болж эхэлсэн байна. Олон залуус гартаа цүнх барьж эсэргүүцлээ илэрхийлэн Ерөнхий сайдыгаа огцрохыг шаарджээ. Түүний хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүй шанелийн цүнх барьсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа ийн олон нийтийн дунд шуугиан тарьж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна.
Yahoo-д мэдээлснээр “Хүүгийнх нь найз охин шанелийн цүнх барьснаас үүдэж Монгол Улсын Ерөнхий сайд хүнд байдалд оржээ. Парламентийн засаглалтай Монгол Улсын Ерөнхий сайд ийн өөрийн хүүгийн сүйт бүсгүйн тансаг хэрэглээнээс болж хуулийн байгууллагад шалгуулахаар болов”.
Харин ОХУ-ын чөлөөт нийтлэлч Babr24-т нийтлэснээр “Монголд сүүлийн үед олны анхаарлыг татсан улс төрийн томоохон дуулиан бол тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан болж буйтай холбоотой юм. Тус улсын Авилгатай Тэмцэх Газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгана хэмээн мэдэгдсэн бөгөөд түүний хүүгийн сүйт бүсгүйн тансаг амьдралын хэрэглээ ил болж, 20 орчим сая төгрөгөөр үнэтэй сүйн бөгж бэлэглэсэн зэрэг нь асуудал дагуулж байна.
Мөн 290 мянган ам.долларын бенз бэлгэнд авсныгаа өөрийн цахим сүлжээнд гайхуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, хэдийгээр охины аав гарч ирж бэлэглэсэн хэмээн мэдэгдсэн нь иргэд олон нийтийн зүгээс Ерөнхий сайдыгаа болон түүний хүүг орлогоо нотлохыг шаардан жагсаж эхэлжээ. Тус улсын хуулиар АТГ нь иргэдийн гаргасан гомдолд үндэслэн 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ёстой бөгөөд уг явдал сошиал шүүмжээс хальж, хуулийн байгууллага руу шилжив.
Улс төрийн хүрээнд нэг ч албан тушаалтан эл явдалд ач холбогдол өгөхгүй байсан нь иргэдийг жагсахад хүргэжээ. Тус улсын төв талбайд “Огцрох амархан” нэртэйгээр иргэд, олон нийт тайвнаар эсэргүүцэн жагсаж байгаа бөгөөд хэрвээ тус улсын Авилгатай Тэмцэх Газар хууль бусаар хөрөнгөжсөн гэх нотлох баримтууд илрүүлвэл энэ нь албан тушаалтнуудын орлогод тавих хяналтын тогтолцоог бүхэлд нь шинэчлэхэд хүргэж болзошгүй юм" гэжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uuriih n uliraan tavisan nutgiih n bro duugee avaad l garchina todorhoi endees huleelt huleegeed hereggyi huuli hynaltiin baiguullagaas odoo uuruu yos zui yarisan shigee Miyegiin Enhboldiig ungaasan shigee uuruu uuruu uuchlaltaa guigaad unah yostoi ajliig n urgeljluuleed avaad yavchih hun baij l baigaa #Ogtsroh amarhan yumdaa olon jil said hiilee heden uyeeree ideh hurungu dald huraasan l baij taaraa
АЙМААР ЮМАА ХӨӨРХИЙ ОЮУЛЗГАНА ИХ МӨНГӨНИЙ ӨМНӨ БУУСАН ШОДОЙ ШИГ БОЛЛОО ХҮҮХЭН ТАВИАГҮЙ БАЫДАГ ШОДОЙ ҮХСЭН ОГОТОНОО ШИГ БОЛЧЛОО ГЭДЭГ ШИГ.МОНГОЛЧУУДАА ПУТИНГ ТҮРЭЭСЛЭЕ ХОЙД СОЛОНГОСЫН ПИНТҮҮГ АТГ н ДАРГААР ИРҮҮЛЬЕ ТРАМПЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТҮРЭЭСЛЭЕ АЙМААР ОЛОН ХУЛГАЙЧУУДАА БУУДУУЛААД ОЛОН УЛСЫН ТОЙМЧ ЗУУНГИ ГАНТУЛГАД ТОЛГОЙГИЙ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЬЕ ТЭР ТОЙРОН БҮЖГИЙН ДЭГЛЭЭЧЭЭР АЖИЛЛАГ ЕРӨӨСӨӨ ТЭГЬЕ.
Их л хэцүү юмтай АТГ туллаа даа. Өөрийг нь томилсон АТГ ямар нэгэн сэжүүр гаргаад ирвэл Оюун эрдэнэд ичгүүртэй байх болно .Хэрэв цэвэрхэн хүн гээд гаргаад ирвэл АТГ онигоо болно . Ккккккк
за одоо ш�##�гаад юм гарч ирвэл онигоо боллоо доо
дэлхийн шившиг болсоон өнгөрсөн
үнэндээ л онигоо болж байна дүү
huguu chirehnee yanambe
delhiin shivshig
zugeer l baidag l yum shdee baij bolohgui zuil munuus mun gehdee ugaasaa l baidag zuil
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!