НИЙГЭМНийгэм мэдээ

Эх орныхоо 330 сумаар аялж буй хосууд гурав дахь аймагтаа хүрчээ

Дархан-Уул аймгийн залуу гэр бүл Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар хоёр хүүхдийнхээ хамтаар Монгол Улсын 21 аймаг, 330 сумаар тойрон аялахаар замдаа гаран явж буй. Тэгвэл тэдний аялал гурав дахь аймаг болох Говь-Алтай аймгаар үргэлжилж байна.

Өчигдөр буюу тавдугаар сарын 19--ний өдөр аялагч гэр бүл Говь-Алтай аймгийн Чандмань сумд хүрчээ.

Тэд аяллаа Дархан-Уул аймгийн Найрамдал талбайгаас эхлүүлэн 21 аймгийн 330 сумдаар аялж хоёр жилийн хугацаанд 57 мянган км зам туулахаар төлөвлөсөн ба очсон аймаг, сумуудын онцлог тал болон түүхийг цахим хуудсаараа дамжуулан бусдад мэдээлэлдэг гэдгээрээ онцлогтой юм.

Харин аяллын төгсгөлд Б.Энхболдын гэр бүлийнхэн 330 сумын хамгийн сүүлийн ойн баярын тэмдгийг цуглуулж, аяллынхаа тухай ном бичих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button