АТГ: Ж.Хатанбаатарыг баривчлахаар очсон нь үнэн, гэр болон ажилд нь нэгжлэг хийнэ

Авлигатай тэмцэх газраас "Элэг"-ний Ж.Хатанбаатарыг баривчлахаар очсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ж.Хатанбаатарыг баривчлахаар очсон нь үнэн. Одоогоор гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийхээр ажиллаж байна" хэмээсэн юм.
Жамбалын Хатанбаатарын хувьд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай тун ойр шадарлаж явсан. Мөн нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургаал” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв ренбүчи нартай холбогдож явцгаасан. МАХН-ыг байгуулахад намынх нь гишүүн болж, Эрүүл мэндийн яамны ТНБД албан тушаалд сууж билээ.
Тухайн үедээ нэг их удалгүй яамны сайдтайгаа тохирдоггүй, эмнэлгийн дарга нарын томилгооны хэл амтай холбоотойгоор ажлаа өгч байв. Дараа нь Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүнээс БСШУС сайд болох үед Ж.Хатанбаатар зөвлөхөөр нь ажиллаж шадарласан.
Улстөрийн хүрээлэлд дунд тэдэнтэй ой дотно шадарлаж явсаар эцсийн мөчид Үндэсний допингийн эсрэг байгууллагад удирдагчаар ирж "эзэн" суусан.
Тэр ганцаараа биш ураг удмаараа "эзэгнэсэн".Тус байгууллагыг удирдсан 10 жилийн хугацаандаа хоёр хүү болон хүргэнээ шургуулж амжсан. Тухайлбал, Х.Дэлэг Удирдах зөвлөлд, Х.Занабазар допингоос урьдчилан сэргийлэх албаны дарга, хүргэн Д.Мөнхболдоо гүйцэтгэх захирлын албанд томилж байсан.
Мөн “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” -ийн захирлаар ажиллаж, тус төвд холбоотой бүх барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг өнгөрсөн сараас эхлэн Төр өмчилж эхэлсэн байдаг.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкүүдээс унших боломжтой.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
ih zalitai luivarchin ym ,shunalthaas gadna mongoliin tamirchid , buhchuuded ih gai chirsen hog , shuud shorond yvuulah hun hog shuu ! unuudur buhchuudees Oyunbold , Badarch nar tuunii hort gaig uurch yvna !