Хэргийн мөрөөрЭРЭН СУРВАЛЖЛАХ

Ж.Хатанбаатар хахуулийн хэргээсээ сэм мултарч, "Элэг"-ний төвөөс халагдсан ч тамгаа өгөлгүй Х.Гүрбазартайгаа зугтсаар

Хураангуй

  • Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээг нуун дарагдуулсныхаа төлөө хахууль авдаг байж болзошгүйгээр АТГ-т шалгагдсан хэрэг хэрхэв
  • Мөн Нийслэлийн өмчийн есөн объектыг хувьчилж Улсад буцаан өгөөгүй гэх маргаан, газрын үнэлгээ
  • Ж.Хатанбаатар болон Х.Гүрбазар нар Элэг Судлалын Клиник Төвийн удирдах албан тушаалаас халагдах шийдвэр сонссон ч зугтсаар буй асуудлын мөрөөр мэдээллийг багцлан хүргэж байна.

-Одоогоор Ц.Уугангэрэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын эцсийн өмчлөгч хэмээн бүртгэлтэй байна-

2007 онд Монголын үндэсний олимпын хорооноос дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан хяналтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор "Допингийн эсрэг төв" ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Улмаар 2019 онд шинэчлэн зохион байгуулж, "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ болгон үйл ажиллагааг нь томруулсан эл байгууллагыг "Элэг"-ний Ж.Хатанбаатар удирдаж байсан.

Жамбалын Хатанбаатарын хувьд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай тун ойр шадарлаж явсан. Мөн нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургаал” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв ренбүчи нартай холбогдож явцгаасан. МАХН-ыг байгуулахад намынх нь гишүүн болж, Эрүүл мэндийн яамны ТНБД албан тушаалд сууж билээ.

Тухайн үедээ нэг их удалгүй яамны сайдтайгаа тохирдоггүй, эмнэлгийн дарга нарын томилгооны хэл амтай холбоотойгоор ажлаа өгч байв. Дараа нь Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүнээс БСШУС сайд болох үед Ж.Хатанбаатар зөвлөхөөр нь ажиллаж шадарласан.

Улстөрийн хүрээлэлд дунд тэдэнтэй ой дотно шадарлаж явсаар эцсийн мөчид Үндэсний допингийн эсрэг байгууллагад удирдагчаар ирж "эзэн" суусан.

Тэр ганцаараа биш ураг удмаараа "эзэгнэсэн".Тус байгууллагыг удирдсан 10 жилийн хугацаандаа хоёр хүү болон хүргэнээ шургуулж амжсан. Тухайлбал, Х.Дэлэг Удирдах зөвлөлд, Х.Занабазар допингоос урьдчилан сэргийлэх албаны дарга, хүргэн Д.Мөнхболдоо гүйцэтгэх захирлын албанд томилж байсан.

Тэгвэл нээлттэй дата системд байршсан мэдээллээр өдгөө Ж.Хатанбаатар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн даргаасаа бууж Ц.Уугангэрэл эцсийн өмчлөгч болоод хоёр оныг үзэж буй аж. Эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн хугацааны хувьд /2023.10.25/. Эл өдрөөс 20 хоногийн өмнө бөхчүүдээс хахууль авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан билээ.

Дээр дурдсанчлан Ж.Хатанбаатарыг /2023.10.04/-нд бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулсныхаа төлөө хахууль авдаг байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Гэсэн ч одоог хүртэл тухайн хэрэг шийдэгдсэн эсэх нь ил гараагүй байна.

Бид энэ талаар эх сурвалжийн түвшинд тодруулахад "Ж.Хатанбаатарт холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргийг хаах саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тодруулбал, хахууль өгсөн, авсан гэх нөхцөл тогтоогдоогүй. Хэргийн процесс өдгөө Прокурорын байгууллагад үргэлжилж буй" гэх мэдээллийг өгсөн юм.

-Ж.Хатанбаатарын эзэн суучхаад "босохгүй" байгаа объектууд 7.1 тэрбумаар үнэлэгдэж байна-

Түүнд холбогдох "ээдрээтэй" агуулгууд нэг бол Нийслэлийн өмчийн гэх есөн объект. Хувийнх хувьсгалынх хэмээн маргаж Ж.Хатанбаатарыг удаа дараалан Ерөнхийлөгчид ил захидал бичихэд хүргэсэн тус газрын талаар энд өгүүлье.

Анх Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгожээ. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны есдүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Менежментийн гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 808 сая төгрөгийн балансын үнэ бүхий есөн объектыг Нийслэл хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 2014 онд тус гэрээг "Хангалтгүй" гэж дүгнэсэн учраас цуцалсан байдаг.

Есөн объектыг дурдвал, аж ахуйн барилга, аж ахуйн хашаа, хоёр гараашийн барилга,  хоёр сувилал, эмчилгээний төв, нийтийн эзэмшлийн хөрөнгө, тухайн клиник төвийн өөрийн барилга, эмийн үйлдвэрийн барилга зэрэг аж.

Тэгвэл дээр харагдаж байгаачлан 2024 оны таван сарын байдлаар Ж.Хатанбаатарын "менежментийн гэрээ" нэрийдлээр эзэн суучхаад "босохгүй" байгаа эл объектуудын үнэлгээ 7.1 тэрбумаар үнэлэгдэж байна.

Эндээс Ж.Хатанбаатар яагаад Нийслэлийн өмч байхад өгөхгүй гэж эсэргүүцэн Ерөнхийлөгчид удаа дараалан ил захидал бичих болов гэх асуулт ургана. Энэ талаар тодруулахад, Менежментийн гэрээний үлгэрчилсэн загвараас Ж.Хатанбаатар ахлагчтай багийн байгуулсан гэрээний ялгаатай талууд түүнд "төрийн өмч, өөрийнх нь юм" шиг санагдуулан, цоорхойгоор нь "шургаж" байх боломжтой нэмэлт өөрчлөлт хийсэн бололтой.

Тус маргааны нөгөө талд буй дүр бол Хотын дарга Х.Нямбаатар. Тэрбээр "Ж.Хатанбаатараас улс өмчөө салгаж авна" хэмээн давшиж буй.

Тэгвэл НЗДТГ-аас Ж.Хатанбаатарт буй объектуудаас Нийслэл авч чадсан эсэхийг тодруулахад "Гачууртад байрлах нэг объектыг л шилжүүлэн авсан, бусад газрууд маргаантай хэвээр байна" гэх хариултыг өглөө. Өдгөө Нийслэл болон Ж.Хатанбаатар нарын газрын маргаан шүүх байгууллага дээр хэлэлцэгдэж байна.

-Ж.Хатанбаатарыг тойрсон бас нэгэн агуулга бол Элэг Судлалын Клиник төвийн төлөөгүй өр хийгээд тайлагнаагүй санхүү, баримт бичиг, тамгаа өгөөгүй түүний хүү Х.Гүрбазар-

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” 2008-2013 онд нийслэлээс 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.1 тэрбум төгрөгийн татаас авч, санхүүгийн тайлангаа өгөөгүй байна.

Ж.Хатанбаатар нь өөрөө эмнэлгийг удирдаж байгаад хүү Х.Гүрбазартаа үргэлжлүүлэн удирдах эрхийг шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2024 онд Захиргааны хуулийн тодорхой заалтуудын хүрээнд тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг Х.Гүрбазар болон 2008 оны менежментийн гэрээг байгуулсан багийн ахлах Ж.Хатанбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан хэдий ч тушаалыг огт биелүүлэхгүй, зугтаж байгаа аж.

Энэ талаар НЗДТГ-аас "2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/180 дугаар тушаалаар Х.Ариунааг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл дээрх төвийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус төвийн эмч, ажилчид нь ажил хүлээлцэх боломжоор хангахгүй, ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан. Мөн Х.Гүрбазар нь ажлын байрандаа ирж ажил хүлээлцэх боломжоор хангахгүй байсан тул нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Захиргааны шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах тухай" А/03 дугаар тушаалаар ажлыг албадан гүйцэтгүүлэхээр ажлын байранд нэвтэрсэн боловч Х.Гүрбазар байхгүй, ажлын байран дээр  байгууллагын тамга, тэмдэг байхгүй нөхцөл байдалтай байсан.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалд 705 сая төгрөг, татварт 507 сая төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг, нийт 2,239.4 сая төгрөгийн өр төлбөр үүссэн талаарх мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Татварын хэлтсээс ирүүлсэн.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үүссэн байж болзошгүй, мөн татварын өр төлбөрийг төлөөгүй зэрэг асуудлууд үүссэн.

Үүнээс гадна Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн ажилчдын төлөөлөл болох 12 хүний гарын үсэгтэй өргөдөл Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж гаргасан  бөгөөд өргөдөлд ажилчдын 2024 оны нэгдүгээр сараас 12 дугаар сар хүртэлх буюу нэг жилийн нийгмийн даатгалыг төлөхгүй байсан тул арга буюу цаашид ажиллах боломжгүй болж ажлаас чөлөөлөгдсөн талаар дурдсан байсан.

Мөн байгууллагын тамга, тэмдэг ажлын байран дээр байхгүй байгаа нь Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.1, 6.2, 6.8 дахь заалтуудыг зөрчсөн тул Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Нийслэлийн Цагдаагийн газруудад холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар албан бичиг хүргүүлсэн" гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2025 13:35

ЭНЭ ХҮНД МОНГОЛЧУУД ӨРТЭЙ ЮМ УУ

Зочин
Зочин
1 сар 31, 2025 16:55

Хөгийн хүн. З�##�илан луйвараар амьдардаг

ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ
ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ
1 сар 31, 2025 17:50

Нийслэл цагдаагаа дайчилж этгээдүүдийг олж хөрөнгөө аьах ёстой

Зочин
Зочин
2 сар 1, 2025 03:59

Энэ Монгол улсад төр засаг, хууль журам гэж байдаг бол энэ цагаандаа гарсан луйварчинг аас улс нийтийн өмчийг яар�##�төй хураан авч хууль шүүхийн байгууллагад шилжүүлж хатуу арга хэмжээ аваачжээ.

Зочин
Зочин
2 сар 1, 2025 13:00

Ene hun yasan erh darhtai amitan be, niisleliin umch uguuch

Зочин
Зочин
2 сар 1, 2025 13:00

Olon gazar buuri selgej ed huraaj, odoo uguh tsag n bolson

Ganba
Ganba
2 сар 3, 2025 05:05

Hatanbaatar min naad tamgiig ner turteigeer ogchihooch dee, chadaltai hun ter suvilaltai. Suvilalgyu ch amidarna sh dee ,

Зочин
Зочин
2 сар 3, 2025 22:03

Эрхэм өндөр �##�бан туша�##�тан Нямбаатартангууд, �##�бан туша�##�тнуудын гар хөл болж, ард түмэнд дэндүү ташаа мэдээлэл өгч байгаа Eguur.mn Ж. Хатанбаатар эмчтэй холбоотой гүтгэлэг доромжлол нь дэндэж, энэ эмнэлэг сувил�##�д эмчлүүлж, хян�##�танд нь байдаг элэгний хүнд өвчтнүүдийн амь насанд санаатай зан�##� хийж байгаад Дэндүү дургүй хүрч эгдүүцэл төрд байна.Үнэн гэдэг даравч д�##�дайж булавч бултайна гэж үг үнэн болох вий. Хүнийг муулж, гүжирдэж, ард түмний дунд нэр хүнийг нь унагааж, хэвлэл мэдээллийг худ�##�дан авч байгаад ажил �##�ба, бизнесийг нь булааж дээрэмддэг үйлдэлээ зогсоогооч!!!!!Тэр граж дотор, аж ахуйн хашаан дотор эмчилгээ сувилгаа явуулдаг юмуу? Газрыг нь авах гэж өвчтэй зовлонтой хүний амь насыг булшлах дээрээ тулж. Нямбаатар Оюунэрдэнэ 2 Хэнтийн Дад�##�ын хэдэн 1000-н жил онгоноороо байсан газрыг цөмлөж авчихаад сууж байгаагаа юугэж тайлбарлах вэ? Үнэн гэдэг баримттай. Дээд Шүүхийн шийдвэрийг гишгээд гардаг дарга, сэтгүүлчид хол явах уу? Харж л байя. Үнэний төлөө тэмцэнэ шүү!!!!

Холбоотой мэдээ

Back to top button