УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Хатанбаатар Х.Нямбаатарыг "матаж", Ерөнхийлөгчид ханджээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн асан Ж.Хатанбаатар АТГ-т хэд хэдэн ноцтой асуудлаар шалгагдаад удаж буй. Тэрбээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж ил захидал бичжээ. Ил захидалдаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын Ж.Хатанбаатараас авахаар хөөцөлдөж буй хэд хэдэн объектуудын талаар дурджээ.

Түүний ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


"Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Монгол төрийн тэргүүн таны завгүй их ажлын ачааллыг мэдэж байгаа  ч гэлээ, 2014 онд эцэслэн гарсан Улсын дээд шүүхийн шийдвэр хөсөр хаягдаж, 2015 онд гарсан Шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захиргааны хэргийн шүүхийн захирамж хэрэгжихгүй өнөөг хүрсний улмаас эгэл жирийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг хохирч байгаа учраас ийнхүү танд 4 дэх удаагаа хандахаас өөр аргагүйд хүрлээ.

Нэг. “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа талаар

Монгол Улсын Үндсэн хуулийн 50-р зүйлийн 1-д ”Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэж,  2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

Бид, УИХ, Засгийн газрын тогтоолын хүрээнд буюу төрийн бодлого шийдвэрийн хүрээнд НИТХ-ын тогтоол шийдвэрээр явагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн төвийн “Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал”-ын сонгон шалгаруулалтад оролцож, улмаар 3 жилийн хугацаатай гэрээг биелүүлэн ажиллаж, “гэрээ хангалттай биелсэн” гэдэг дүгнэлттэйгээр дуусгасан.

Энэ нь Монгол Улсын гурван шатны шүүхээр тогтоогдож буй. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014.12.15-ны өдрийн 620 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.3.20-ны өдрийн 142 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015.5.18-ны өдрийн 127 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58-ын 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Менежментийн хувьчлалын гэрээг дуусгавар болгохгүй байсан Нийслэлийн холбогдох байгууллагуудын гаргасан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, улмаар “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах  тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгаж” гаргасан шийдвэр.

"Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр заавал биелэгдэх ёстой тул  Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийслэлийн өмч хувьчлах комисс түүнийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл УДШ-ийн шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлалын комисс хэрэгжүүлээгүй, өнөөдөр ч хэвээр байна.

“Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг засаж залруулахад Үндсэн хуулиа барьж тангараг өргөсөн төрийн тэргүүн танд хандахаас өөр гарц бидэнд алга байна.

Хоёр. “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэхгүй, төрийн албан хаагчдыг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрсдэл рүү чирч байгаа талаар

 УДШ-ийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмч хувьчлалын комисс хэрэгжүүлэхгүй байсан учраас 2015 оны 10-р сарын 1-нд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас  Нийслэлийн Засаг дарга болон өмчийн харилцааны газарт “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл”-ийг 2015.10.26; 2015.11.11; 2016.4.7; 2016.11.28; 2018.6.21; 2021.1.12; 2024.4.25; 2024.4.26-нд  тус тус хүргүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын энэхүү мэдэгдлүүдийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар хэрэгжүүлээгүйгээр үл барам, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хуралд УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай асуудлыг оруулж хэлэлцүүлж байгаагүй нь сүүлд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хийсэн үзлэгээр нотлогдсон. Үүнийг шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн  үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх нь Эрүүгийн хуулиар хариуцлагад татагдах үндэслэлтэй зүйл анги. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар төрийн албан хаагчдыг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрсдэл рүү чирч байна.

“Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг засаж залруулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж чармайж ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

Гурав. Хууль зөрчин төсөвт байгууллага хэвээр байлгасаар байгаа атлаа Төсвийн тухай хуульд заасан санхүүжилтийг бүрэн олгохгүй хохироож байгаа талаар

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газраас Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хувьчлалыг дуусгавар болгох шийдвэр гаргахгүй хууль зөрчин Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг  өнөөдрийг хүртэл Нийслэлийн өмчид байлгаж байна. Шүүх, хуулийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, өмчийг нь шилжүүлэхгүй явж ирсэн атлаа, хууль бусаар эзэмшдэг, үнэгүй ашигладаг, түрээсэлж орлого олдог гэх мэтээр худал мэдээлэл тараах гэмт хэргийг байнга үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлж, биднийг хохироож байгаагийн эсрэг тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд бидний хүчин мөхөсдөж байна.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчин УАУЭСКТ-ийг нийслэлийн өмчид байлгасаар байгаа учраас төсөвт байгууллагын хувьд төсвөөс санхүүжилт авах ёстой. Гэтэл санхүүжилтийг нь бүрэн олгохгүй  хохироож ирснээс гадна, төсвийн санхүүжилтийг хувьчлагдсан байгууллага хууль бусаар авсан мэтээр худал мэдээлэл тараах жишээтэй. УАУЭСКТ нь 2008-2022 оны хоорондох хугацаанд 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгосон  бол энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй ажилчдын цалин татварын өртөг нь 16,8 тэрбум /Арван зургаан тэрбум найман зуун сая төг/ төгрөг болсон байдаг. Санхүүжилтийг бүрэн олгохгүй байснаас болж, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүсч, улмаар УАУЭСКТ-ийн ажилтнууд эрүүл мэнд, боловсрол, зээлийн аливаа үйлчилгээ авч чадахгүй хохироход хүрч байна. 

Санхүүжилтийг бүрэн авах шаардлага тавихаар танайх хувьчлагдсан байгууллага гэж ам тагладаг атлаа хувьчлалыг дуусгавар болгох шийдвэрийг гаргахгүй байсан энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулахын төлөө ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж ирсэн эмч, сувилагч нарыг хохирооход хүрч байгаа учраас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай зогсдог Ерөнхийлөгч Та хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмч хувьчлах комисс өнөөг хүртэл хэрэгжүүлээгүйн улмаас  Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хувьчлалд оролцсон менежментийн баг, эмнэлэг сувиллын байгууллага, эмч ажилтнуудад үүсэж байгаа хохирол нэмэгдэж байна. Хохирлын хүрээг улам тэлэхээс, илүү олон хүн хохирохоос сэргийлэх арга нь УДШ-ийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх учраас  танаас дэмжлэг хүсэж хандаж байна.

Дөрөв. НИТХ-ын 2018 оны 82 дугаар тогтоолыг зөрчиж, Эмийн үйлдвэрийн газрыг, барилгыг устгах ажиллагаа явагдаж байгаа талаар

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024.4.3-нд хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УАУЭСКТ-ийн харьяа Эмийн үйлдвэрийн гадна ирж, газар хэмжилт хийгээд явсан бол 2004.4.10-нд мөн ирж, Эмийн үйлдвэрийн гадна live хийж, эмийн үйлдвэрийг буулгаж нураана хэмээн сүртэй ярьсан. Хотын дарга энэхүү хоёр удаагийн үйлдлээрээ биднийг хууль зөрчиж байгаа мэтээр харагдуулах гэж олон худал мэдээлэл тараасан. Хотын даргыг ингэж худал мэдээлэл тараасны дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч ус сувгийн газар, орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар руу гэх мэтчилэн нийслэлийн холбогдох байгууллагууд руу албан тоот илгээж, Эмийн үйлдвэрийн барилгыг нурааж хоёрдогч түүхий эд болгон ачуулах гэж байгаа тул ус, цахилгааныг таслах тухай үүрэг өгсөн.  Ингэхдээ уг барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 82-р тогтоолыг огт хэрэгсэхгүйгээр,  хуулийн хүчин төгөлдөр бус актлах тогтоол барин Эмийн үйлдвэрийг нураах гэж оролдож, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг уландаа гишгиж байна.

Эмийн үйлдвэрийн барилга, эзэмшил нь 1997 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв байгуулагдахад балансаас балансад шилжиж ирсэн. Уг барилгын эзэмшил газрын гэрчилгээг сунгаж, татварыг төлж ирсэн бөгөөд 2019 онд газар эзэмшлийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсан. Гэтэл хугацааг сунгаагүй хойшлуулах дүгнэлт гаргаж байна гэдэг хариу өгсөн. Сая эмийн үйлдвэрийн барилгыг нурааж хоёрдогч түүхий эд болгох гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас албан тоот бичиж, ус цахилгааныг таслах гэж оролдож байх энэ үеэр тус эмийн үйлдвэрийн газар нийслэлийн газрын албаны кадастрын зураглал дээрээс алга болов. Эмийн үйлдвэрийн барилга руу орох зам хаалга бүхий нийтийн эзэмшлийн хэсэг нь аль хэдийнээ өөр компанийн эзэмшилд шилжин кадастрын зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн.  Өнөөдөр хотын мэдэлд байгаа газар, барилгыг ингэж “дансны” аргаар  алга болгох “илбэ” хотын удирдлагуудын оролцоогүйгээр явагдах уу.

УАУЭСКТ-ийн Менежментийн хувьчлалыг дуусгавар болгож өмчийг шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байх энэ хугацаанд Эмийн үйлдвэрийн газрыг “Сод Монгол” компанид нийслэлээс өгөх өрөнд шилжүүлэх гэж оролдсон, Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтнуудын орон сууц барих гэхчлэн олон удаагийн хууль бус үйлдэл оролдлого гарч байсан. Энэ удаад барилгын газрыг нь, өмчийг нь хэний ч мэдэлд бус болгож газрын хулгай луйвар хийгдэж байна. УАУЭСКТ өнөөдөр нийслэлийн өмчид хэвээр байгаа.  Нийслэлийн өмч, нийслэлийн мэдэлд байгаа газрыг нийслэлийнх нь Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарын хууль зөрчсөн үйлдлээс хамгаалахад төрийн, төрийн тэргүүн таны дэмжлэг хэрэгтэй байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө!

“Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг засаж залруулах, Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, УАУЭСКТ-ийн төвийн нэмэлт хөрөнгө оруулах нөхцөлтэй Менежментийн гэрээг дуусгавар болгоход хуулийн хүрээнд бидэнд дэмжлэг үзүүлэхийг ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж чадахгүй байгаагийн улмаас хохирч байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд бид бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Танаас хичээнгүйлэн хүсэж байна.

Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар

Улаанбаатар хот. 2024 06 12

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-12 10:49

Хөрөнгөтнүүд нь барилга байшингийн зөвшөөрөл хүсч шүүхдэж өргөдөл гомдол гаргаж мэдээ сэлт болж дуулиан шуугиан тарьж байхад. Хүнд хүчиндүүлсэн, г�##�д өртсөн үерт урссан хүмүүс хөрөнгөтнүүдийн өдрийн хоолны дайны мөнгөний төлөө шүүх дээр өдөржин ха�##�га сахиж сууна. Энэ ариун явд�##� уу

Зочин
Зочин
2024-06-12 11:19

БИ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ БАЙНА ЧАДАХГҮЙ ХАТАНБААТАРАА ЧИНИЙ ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БИ НЯМБААТАРАА ДЭМЖИНЭ ЧИНИЙ ТЭР ОБЬЕКТУУДЫГ ТӨР АРИУН ИВГЭЭЛДЭЭ АВНА.БИТГИЙ АЖИЛТАЙ БАЙХАД ЭЛДЭВ ЦААС ШИДЭЭД ЯРШИГ ТӨВӨГ УДААД БАЙ ТЭГЭЭД Ч БИ ЭНЭ УЛСЫН ЭЗЭН БАЙХАД ЧИ МУУ ОДОО ЮУ ВЭ? ХӨӨШ АЯТАЙХАН БАЙГААРАЙ НЯМБААТАРАА БҮХ АЛБАДАА ХӨДӨЛГӨЖ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭНЭ ХАТАНБААТАРЫН БҮХ ЮМЫГ ХУРАА АЙМШИГГҮЙ НАДАД ХАНДАНА ГЭНЭЭ ЯАСАН ИХ ДАВЖ ХАРЬЦДАГ АМЬСГАА ВЭ? ЧИ ХӨӨШ АРДЫН ЭМЧИЙГ ЧИНЬ ХУРААЖ АВААД БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМАНД СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН АСРАГЧААР ТОМИЛНО ЧАМАЙГ

Зочин
Зочин
2024-06-12 11:33

энэ өвгөн одоо больё хүүхдэд зориулж эмэнэлэг болгохд юунд дургүйцэнэ вэ чи эмч биз

зочин
зочин
2024-06-12 11:35

зөвхөн хатанбаатарт зориулсан менежментийн хувьчл�##� байж болохгүй ард түмний өмчийг буцааж өг, сосорбарам гэж хулгайч ард кино театрыг буцааж өг

Холбоотой мэдээ

Back to top button