Төр "Богд уул" сувиллыг Ж.Хатанбаатараас буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авчээ.
Уг сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Ж.Хатанбаатар нарын баг 10 гаруй жил нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж ирсэн нь шалгалтуудын явцад тогдоогдсоор.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 39 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна. Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hogiin hulgaich
Shшун�##�ын тулам Улс өмчөө бүртгэж хулгайчдаас хурааж ав яөшөө олон хулгайч луйварч бгаа шүү
Энэ одоо яасан даам нөхөр вэ өчнөөн жил үнэгүй ашигл�##�аа. Одоо төрийн буян гэж ханцуйндаа з�##�бираад өгөх хэрэгтэй ш тээ.
БОЛЖ САЙН БАЙНА
Зэвүн гар бжээ
Энэ нэг цайчихсан луйварчин байнаа.Ер нь хувийн эмнэлэгтэй эмч нар бол зүгээр л мөнгөний шун�##�тай чөтгөрүүд ш дээ үүнийг ойлгох хэрэгтэй
ЭНЭ НЭЭРЭЭ ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ЮМАА ОВОО ИХ МӨНГӨ ШААЖЭЭ МУУ АЦ ЧИНЬ ОДОО НИЙСЛЭЛ ТЭР МӨНГӨӨ НЭХЭМЖЛЭЭЧ ХАТАНБААТАР ГЭДЭГ ЭНЭ ШОРОН ЦАРАЙТ ХУЛГАЙЧ БАЯЖААД БҮҮР ГӨЛИЙЧӨӨД ӨГӨХГҮЙ ГЭЖ ГҮРИЙЖ ҮЗСЭН ШҮҮ ИХ ИДЭХЭЭР ГЭДЭС ХОДООДОНД ЧИНЬ ЦӨВГҮЙ ЮМ УУ? НЯМБААТАРАА ХАТАНБААТАРТ ЮУ БАЙНА БҮГДИЙГ НЬ ЦӨЛМӨЖ АВ НЭГ ГАР ИНГЭЖ ИХ ИДЭХЭЭР ЧИНЬ ЯАХЫН САХАЛЫГ НЬ АВЧИХАА