УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын даргын хувийн өширхөл байдлаар зарласан дараагийн бай, "Элэг"-ний Ж.Хатанбаатар

Хотын дарга Х.Нямбаатар хувийн хэвшил рүү, ялангуяа хувь байдлаар өсөрхөх дайралтууд хийж байгаа нь Ж.Хатанбаатарын найман объектийг ярьсанаар илэрч байна.

Тодруулбал, тэрбээр өчигдөр “Ж.Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу. СХД дэх "Элэг судлалын төв" гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх бичгийг НПГ-т өг. Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, тохижуулах хэрэгтэй. "Манба дацан", "Дашчойлин", Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно. Бүх өмч нь нийслэлийнх. Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа” хэмээжээ.

Нэг. Х.Нямбаатар

Х.Нямбаатар Хотын дарга болсноосоо хойш хууль бус газар олголт, замбараагүй төлөвлөлттэй идэвхтэй тэмцэж эхлээд буй. Нэмээд барилгын томчуудтай “дайн” зарлахаа мэдэгдсэн.

Тэр, Алтай хотхон, Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гэсэн асуудал дагуулж байгаа хорооллуудыг хайр найргүй нэрлэж байв. Түүний араас "жижиг" Т.Нямдавааг гаргаж ирж байгаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудалтай хүмүүсийг нэрлүүлж, бужигнуулж байгаад АТГ-т өгөв. Түүний дараагийн бай "Элэг"-ний Ж.Хатанбаатар болж байна.

Олон жил бугшсан асуудалтай тэмцэх нь зөв боловч, нарийн дарааллаар нь тооцвол эхний ээлжинд хууль хяналтын байгууллага шалгаж эхлэх учиртай. Гэвч Хотын дарга хувийн өширхөл байдлаар удаа дараа нэр цохон, олон нийтэд хаяж өгөх арга барил ашиглаж байна. Иргэдийн газрыг, хувийн объектийг албан чөлөөлж, хүчээр булаахдаа тулвал хуулийн байгууллагын бичиг сэлт чухал. Тийм зүйлгүйгээр сошиалд нэр хаяж, попрох болсонд л асуудал үүсэх нь.

Нэг он цаг анзаарвал, Түүнийг Хотын дарга болохоос арав хоногийн өмнө /2023.10.03/ ХЗДХ-ийн сайд байхад хуулийн байгууллагынхан Ж.Хатанбаатарыг хүргэн М.Мөнхболдынх нь хамтаар шалгаж, гэр болон эмнэлэгт нь нэгжлэг явуулж бужигнуулсан байдаг. АТГ-аас “сэргээшийн наймаа”-ны асуудлаар шалгаж эхэлсэн. Үүнээс арав хоногийн дараа /2023.10.13/ Хотын дарга болоод явчихсан. Өдгөө энэхүү шалгалтын ажиллагаа хэрхсэн нь тодорхойгүй таг чиг байна.

Хоёр. Ж.Хатанбаатар

Нөгөө талаар Ж.Хатанбаатар өмөөрүүлээд байх энхийн цагаан тагтаа биш. Эрүүл мэндийн салбарынхандаа "элэгний" гэгддэг Ардын эмч, тэрбээр Архангай аймгийн харьяат. МАХН-ын ууган гишүүн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай тун ойр шадарлаж явсан. Мөн нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургааль” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв ренбүчи нартай холбогдож явцгаасан. Нарийн мэргэшлийн эмчээр ажиллаж байгаад Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн яамны ТНБД-ын албан тушаалд томилогдож байлаа.

Элэгний эмчээр салбартаа олон жил ажилласан, басхүү намд элсэж, яаманд том албан тушаал хашсаныхаа хүчинд Х.Нямбаатарын дурдсан хэд хэдэн объекттой болоод авсан гэж харагдахаар.

  1. СХД дэх "Элэг судлалын төв"
  2. "Манба дацан",
  3. "Дашчойлин",
  4. Зайсанд
  5. Яармагт
  6. Төрийн ордны ар дахь "Шуудан" компани гэхчлэн объектууд бий аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
64 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-02 13:35

төр өмчөө буцааж авах хэрэгтэй гэж боджийно

Зочин
Зочин
2024-04-02 13:36

Нямбаатар бурууг засах гээд л үзээд байгаа хүн

Del
Del
2024-04-02 13:42

Тэмцэх ёстой манай хуулийн байгууллага ажлаа хийдэг байсан бол өдий хэмжээнд хүрэхгүй байсан шүү дээ ажлаа хийж хуулийнханыг хөдөлгөх хэрэгтэй сэтгүүлчид зүй бус үйлдэлтэй тэмцэх ёстой нямбаатар байна уу хэн ч байсан ажлаа хийж байгаа хүнийг дэмжих ёстой

Иргэн
Иргэн
2024-04-02 13:43

Улсын Цирк яах вэ? Хэдэн циркчид нь Бөхийн өргөөг түрээслээд тоглолтоо хийж бахыг өчигдөр хүүхдүүдээ дагуулаад очиж үзлээ дээ

Зочин
Зочин
2024-04-02 14:25

Баянзүрх дүүргийн 33-р хороо Гачууртын шар хоолойд үлэмж том эдлэнтэй байдагымаа бас

зочин
зочин
2024-04-02 15:05
Reply to  Зочин

сая Тамхины цэг дээр энэ нийтлэлийг хүмүүс сонин болгож яриж байхдаа Нийсэллийн Засаг даргын дэргэдэх ЭЛЭГ судл�##�ын эмнэлэг нэрээр буюу Засаг даргын төрийн нэрээр Олон эмнэлгийн барилга болон Олон дүүрэгт Хотын захад маш олон газрыг үнэгүй аваад зарсан гэцгээж байх үнэн худ�##� нь бүү мэд

нутаг
нутаг
2024-04-02 14:26

ойлгосонгүй

сэтгүүлч юу бичих гэсэн юм бол доо
сэтгүүлч юу бичих гэсэн юм бол доо
2024-04-02 14:56

Нямбаатарын зөв. ХОТ өмчөө авах ёстой.

Зочин
Зочин
2024-04-04 11:41

Сэтгүүлч нь Нямбаатарын үйл ажиллагааг буруутгаад байх шиг байна.

зочин
зочин
2024-04-02 15:03

сая Тамхины цэг дээр энэ нийтлэлийг хүмүүс сонин болгож яриж байхдаа Нийсэллийн Засаг даргын дэргэдэх ЭЛЭГ судл�##�ын эмнэлэг нэрээр буюу Засаг даргын төрийн нэрээр Олон эмнэлгийн барилга болон Олон дүүрэгт Хотын захад маш олон газрыг үнэгүй аваад зарсан гэцгээж байх үнэн худ�##� нь бүү мэд

Туяа
Туяа
2024-04-02 15:13

Зөв шүү дээ.төр өмчөө авах нь зөв.

Зочин
Зочин
2024-04-02 15:37

Нямбаатарын зөв л дөө. Гэхдээ Сү.Батболд гэдэг хулгайчийн т�##�аар юу ч хэлж чаддаггүй гүлдийчихээд байгааг бодохоор шудрага хүн ч биш л шиг байгаа юм. Эсвэл Сү-ийн хулгайлсан тэр их баялгийн зарим хэсгээр МАН-ыг санхүүжүүлчихсэн болохоор намдаа үнэнч дарга нар дуугардаггүй юм болов уу.

Зочин
Зочин
2024-04-02 19:34
Reply to  Зочин

Нямбаатар хотынхоо ажлыг л хийнэшдээ. Гүлдийчээд байгаа бусад хүмүүст нь хандаач.

Зочин
Зочин
2024-04-04 11:59
Reply to  Зочин

Асагаас Циркээ аваач

Зочин
Зочин
2024-04-02 15:48

Нямбаатарын зөв.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-04-02 16:16

Ө чөа түргэн ав я

Иргэн
Иргэн
2024-04-02 16:40

Засаг дарга сайн ажиллаж байна хүмүүсийн шун�##�ын яана даа хатуу хариуцлага тооц нийслэл өмчөө авах хэрэгтэй засаг даргыг дэмжиж байгаа шүү

Зочин
Зочин
2024-04-02 17:40

Төр авах ёстой л бол авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-04-02 17:47

Хатанбаатар гэх энэ нөхөр чинь арай хэтэрсэн юм бишүү. Хот өмчөө бүгдийг нь буцааж аваад өнгөрсөн хугацааныхаа түрээсийн орлогыг тооцож аваа.

Зочин
Зочин
2024-04-02 18:44

Хууль хян�##�тын байгууллага өөрөө хамгийн том асууд�##� болоод байна

Зочин
Зочин
2024-04-02 19:06

Үр дүн гарах уу. Попрохоос цаашгүй дээ

Зочин
Зочин
2024-04-02 19:12

Нямбаатарыг дэмжихээс дээ? МАН-ийх ч гэсэн овоо доо!

Бадам
Бадам
2024-04-02 19:37

Монголын ард түмнийг элэгний өвчнөөс с�##�гах гэж олон жилийнхээ ажил, хөдөлмөрөө зориулсан хүн яахаараа буруутан болдог юм Тэр төрийн өмчийг аваад ард түмэнд нь зориулсан болохоос ашиг хонжоо лав хайгаагүй байх Эмнэлэг, сувил�##� нь үнэ төлбөргүй, харья�##��##� харг�##�захгүй үзэж эмчилдэг бсан Би ч эднээ эмнэлэг сувил�##�аар олон жил эмчлүүлж,сувилуулж бсан буянт хүний ачийг мартахдаа тулаагүй бна

Балт
Балт
2024-04-02 20:06

хатанбаатар одоо болсон ханг�##�ттай идсэн.

Зочин
Зочин
2024-04-02 20:37

Яагаад хувийн өширхөл гэж? Хувийн өширх�##�өөр гэдгийг нь юугаар нотлож байгаа юм?

Зочин
Зочин
2024-04-02 20:39

Сэтгүүлчид гэж хэцүүхэн л чадваргүй, логикгүй, лазан тэгс ингэс гээд л хндэн юм сараачсан хүүхдүүд байх болждэн

Зочин
Зочин
2024-04-02 21:15

Төр өмчөө мэдэлгүй яах вэ. Энэ захилагтай нийтлэл байна. Гямбааьарыг харлуулах гэсэн санаатай. Муу муухай байсан ч төр өмчөө мэдэлгүй яах вэ дээ

Зочин
Зочин
2024-04-02 21:17

Нямбаатар маш шийдэмгий шудрага зоригтой ажиллаж эхлэж байна. Дэмжинэ шүү. Энэ шудрага бусаар хөлжсөн хүмүүс бол яг үнэндээ хулгайч луйварчид шүү дээ. Тэдэнд төрийн төмөр нүүрийг амсуулах хэрэгтэй. Юманд хязгаар байх ёстой. Муу Үйл хийсэн бол үр дагавар нь амтагдах ёстой. Нямбаатарт баяр хүргэе.

Иргэн
Иргэн
2024-04-02 21:47

Ёс зүй байхгүй сэтгүүлчид юмаа хаг�##�ган үймүүлнэ шударга л хэлсэн байна зөв шүү дээ төрийн өмчийг үнэгүйдүүлж ашиглаж байхад нийслэл өмчөө авах нь зөв дэмжиж байна

Зочин
Зочин
2024-04-02 23:01

Зөв шдээ. Тэгээд замбараагүй болсон олон асуудлыг яаж засах юм ? Засах гэхээр заслаа гэх юм

Зочин
Зочин
2024-04-03 02:32

Хотын даргын мэдэгдэл зөв. Дэмжиж байна.

Зочид
Зочид
2024-04-03 04:35

Х.Нямбаатар нь үнэнч, шударга ажилладаг бөгөөд хотын дарга болоод зөв зүйтэй зүйл хийж байгаа тул байнга дэмжиж явдаг юм.

иргэн
иргэн
2024-04-03 07:27

Зөв шудрага тэмцлийг иргэд дэижих хэрэгтэй. Хууль бусаар газар өмчилж хувийн эрх ашигаа бу�####�ас дээгүүр тавьж нэг ёсондоо "төрийн, ард түмний өмчийг хувьдаа ашиглан хөрөнгөжиж байгаа" явд�##�ыг илчилж таслан зогсоох гэж Нямбаатар тэмцэж байна. Бүгд дэмжицгээе. Бид чинь бүгд л шудрага ёс �##�даглаа гэж ярьдаг биздээ. Одоо дэмжлэг хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-04-03 07:30

Хувийн өс!байхдаа ч яахавдээ! Сэтгүүлч захи�##�гаар бичжээ!

Зочин
Зочин
2024-04-03 08:12

Урнаа сэтгүүлч захи�##�гаар бичихээ больчих!

Зочин
Зочин
2024-04-03 09:03

Эгүүр гайгүй байсан юмсан.Ингээд утгаа �##�длаа даа.Хувийн өширхөл ч гэх шиг.

Нэргүй
Нэргүй
2024-04-03 09:04

Ард түмний эрүүл мэндийн төлөө их зүйл хийж байгаа, олон ажлын байр гаргаж өгсөн хүн яагаад буруудаад явчихав даа?

Зочин
Зочин
2024-04-03 09:28

Ззөв шүү нямбаатарын ажил зөв эхлэсэн шүү

Зочин
Зочин
2024-04-03 09:48

Зөвөө зөв шун�##�тангуудаас төр өмчөө буцааж авах хэрэгтэй. Нямбаатар сайн ажиллаж бна. Битгий худлаа харлуулах гээд бай.

Эрка
Эрка
2024-04-03 12:55

50% ийг нь буцааж ав

Зочин
Зочин
2024-04-03 13:03

Төр шударга бус үйл ажиллагаатай шударга тэмцэх хэрэгтэй. Илэрхий ийм зүйлсийг дор нь засаж з�##�руулах, хууль бус допингийн төрөл бодис нүүлээд байгаа а�##�зны торыг устгах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-04-03 13:27

Мэдээж , танил т�##� , ар өврийн ха�##�ганаас гадна �##�бан туша�##� , нэр хүндээ ашиглан эгэ олон газруудыг авсан байж таарна , ер нь бол буцааж авах нь зөв , энгийн ард олон 0.5 га гаач авч чадахгүй байгаа нь бас үнэн , энэ олон газар авсны цаана авлига заав�##� нуугдаж байгаа

BiЗочин
BiЗочин
2024-04-03 13:28

Tanaih situation has

BiЗочин
BiЗочин
2024-04-03 13:29

Tanai sait butehgui ium baina

BiЗочин
BiЗочин
2024-04-03 13:30

Minii setgegdel garahgui ium baina

зочин
зочин
2024-04-03 13:38

СОНГУУЛЬ ӨНГӨРӨӨД НЯМБААТАР ШОРОНД ОРЖ БҮХ ЗҮЙЛ САЙН САЙХАН БОЛНОО. САЙН ЦАГ ОЙРТСООР БАЙНА ТЭВЧЧИХ

Зочин
Зочин
2024-04-03 16:43

Өшөрхөж харж байгаа нь элэгний Хатанбаатараа хамга�##�ан бичэж байгаа нь юм биш үү ккккккк төр юмаа мэднээ �##�ийн болгон хулгай,луйвараар баяжсанаа дэмжих юм бэ 30н жил шуллаа иргэдээ болноо одоо юм хэмжээтэй....гурил бас.....

Зочин
Зочин
2024-04-03 17:51

Нямбаатарын зөвөө одоо л төрд ерөнхий сайд Оюунэрдэнэ энэ хүмүүс гарч ирж бузар булайгүй сайхан монгол улсыг хөгжүүлхэнээ дэмжиж бна

Зочин
Зочин
2024-04-03 17:58

Нямбаатар зөвхөн хувийн болон МАНгасын хонзонгоор хандаж байна

Зочин
Зочин
2024-04-03 19:06

Нямбаатарын зөв шүүдээ дархлагдсан хулгайчуудай тэмцэж байгаа юм чинь энэ зэргийн муу хэлүүлэх юу ч биш ард түмэн харж л байгаа

Иргэн
Иргэн
2024-04-03 19:17

Өмч хувьчл�##� нэрийн доор явагдсан төрийн өмчийг буцаан авах хэрэгтэй. Үйлдвэрүүдийг буцаан авч олонд зарла

Зочин
Зочин
2024-04-03 19:20

Зүй нь зөв ч арга нь муухай

Иргэн
Иргэн
2024-04-03 20:32

Ёстой зөв шийдвэр. Хатанбаатар гэгч өөдтэй хүн биш. З�##�ьтай шунахай ёс зүйгүй луйварчин. Түүнийг ш�##�гаж байх газар уруу нь илгээ.

Зочин.
Зочин.
2024-04-03 20:49

Төр өмчөө буцааж авах нь зөвөө.хотын дарга юм хийх үзээд л байгаа юм.луйварчид мафууд олон болчихоод бна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button