Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 31 эмч халагдах өргөдлөө өгчээ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 31 эмч, ажилчид өөрсдийн эрх ашиг нь зөрчигдсөн, энэ талаар дэлгэрэнгүй хүргүүлсэн санал гомдлыг холбогдох албаныхан хүлээж авахгүй удсан гэх шалтгаанаар өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ний өдөр чөлөөлөх өргөдлөө өгсөн байна.
Тодруулбал, Эмч нарын хэлж байгаачлан "Нэгдсэн эмнэлгийн даргын томилгоо хууль бус, шаардлага хангаагүй, санхүүгийн сахилга бат алдагдаж, эмч ажилчдын эрх ашгийг зөрчиж, нэгдсэн эмнэлгийн дарга ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн" гэлээ. Мөн захирлын гэр бүлийн хамаарал бүхий иргэнд илүү цагаар ажилласан нэг жилийн цалинг 29 сая 843 мянгаар тогтоон өгсөн нь баримттайгаар нотлогдсон байна.

Гэвч тэдний хүргүүлж байсан байр суурийг холбогдох албаныхан хүлээж авахгүй байгаа учир ийнхүү ажлаа өгөхөөр нэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө цагаан нүд улаан
Uy ni zahirliin ger bul we haanaas uy haraad irwee
Тангараг өргөсөн эмч нар ажлаа хийхгүй гэж байгаа бол явуул. Харин тангарагаасаа няцсан тул эмчийн эрхийг бүрэнмөсөн хас.Хас. дуусаа.