Диддигийн эсрэг поп дуучин мэдүүлэг өгөв

Поп дуучин Даун Ричард даваа гарагт /2025.05.19/ тангарагтны шүүгчдийн өмнө Шон Кумбс буюу Диддигийн эсрэг мэдүүлэг өгсөн байна. Тэр хэлэхдээ Кумбс найз бүсгүйгээ хэд хэдэн удаа зодохыг нүдээрээ харсан гэжээ. Danity Kane хамтлагийн гишүүн асан Ричард хэлэхдээ Кумбс хүн зодсон хэргийнх нь талаар дуугай байхыг анхааруулсны дараа амь насандаа санаа зовсон хэмээсэн байна.
Danity Kane хамтлаг нь Кумбсийн агентлагтай гэрээтэй байсан юм. Ричард Кумбстэй шууд ажилладаг байсан бөгөөд Дидди найз охин Кассандра Вентураг хэд хэдэн удаа зодож байсныг харсан гэжээ. Вентура өнгөрсөн долоо хоногт Кумбсийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгсөн билээ. Ричард хэлэхдээ Danity Dane хамтлаг тарвал амь насаа алдаж магадгүй гэж айдаг байсан гэжээ.
Кумбсийн өмгөөлөгч нар Ричардын өгсөн мэдүүлэг авцалдаагүй байна хэмээж хэд хэдэн асуулт тавьсан байна. 55 настай Кумбс өнгөрсөн сарын есдүгээр сараас хойш Нью-Йоркийн шоронд хоригдож буй. Хэрвээ тэр буруутгагдаад буй таван эрүүгийн хэрэгт буруутай нь тогтоогдвол 15-аас насаараа хоригдох ял сонсох магадлалтай.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.