26 тэрбумын өртөгтэй Зайсангийн гүүрээ VI сард ашиглалтад оруулж чадах уу

Зайсангийн гүүр бол түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн ажлуудынх нь нэг. Анх 2022 онд Зайсангийн гүүрний баруун талыг нурааж, дахин байгуулж байсан. Харин өнгөрсөн оноос зүүн талыг нурааж, дахин барихаар төлөвлөгөө гаргаж, ажлаа эхэлсэн байдаг.
Тус гүүрэн байгууламж нь 225 метр урттай, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүр байхаар төлөвлөсөн.
Гэсэн ч ашиглалтад орох хугацаа дөрөв дэх удаагаа сунгагдаад байна.
Гүүрийн ашиглалтад орох төлөвлөгөөт хугацаа яагаад хэд хэдэн удаа өөрчлөгдсөн шалтгааныг барилгын инженерээс тодруулахад "Угтаа бол арваннэгдүгээр сараас эхлээд замыг хаах байсан. Гэвч НЗДТГ болон ТЦА-тай холбогдож, авто замыг хаах зөвшөөрөл их удаан гарсан. Тийм болохоор төлөвлөгөөт анхны зургаас хоног хугацаа зөрсөн гэсэн үг. Улмаар арванхоёрдугаар сарын 1-нд хийгдэх ажил энэ оны нэгдүгээр сард хийгдсэн. Тийм болохоор төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж зургаадугаар сарын 1-ний өдөр нээх байсан замыг эрсдэлээ тооцож долоодугаар сарын 10 болгож өөрчилсөн. Харин буулгалт болон Зайсан орчмын шугам хоолой янзлах ажлуудыг хурдасгаад эхэлсэн чинь өнөө төлөвлөгөөнд дахиад бага зэрэг өөрчлөлт орж байгаа юм.
Ажлын боломж бололцоо, хүний нөөцөө шахаад ажиллахад, долоодугаар сарын 10 гэсэн хугацааг арав хоногоор нааш татаж болох байсан. Тиймээс баяр наадамтай давхцаж, нээхгүй гэсэн дээ ашиглалтад орох сүүлийн хугацааг зургаадугаар сарын 30 болгож өөрчилсөн" гэсэн юм.
Харин НЗДТГ-аас "Зайсангийн гүүрийг зургаан сард барьж дуусгана. Өнөөдрийн байдлаар гүүрийг шинэчлэх ажлын явц 85 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил дууссан. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс долоон алгаслыг угсраад байна. Зайсангийн гүүр барих ажлын гүйцэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани ажиллаж байгаа юм" гэх мэдээллийг өглөө.
Товчхондоо, таван сар гаруйн хугацаанд 85 хувийн гүйцэтгэлтэй байсан гэсэн үг. Улмаар тухайн компани үлдсэн 25 хувийн гүйцэтгэлээ нэг сарын дотор дуусгаж, хүлээлгэн өгч чадах уу гэх асуулт үлдэв.
Зайсангийн гүүрийг өргөтгөл, шинэчлэлийн тендерийг 2022 онд 26 тэрбум төгрөгийн тендер зарласан.

Тус тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 16 тэрбум төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК гэх зам гүүрийн компани шалгарч байсан.
Нээлттэй мэдээллийг сангаас уг компанийн мэдээллийг шүүж үзэхэд 2014 онд байгуулагдсан, гадаад худалдаа, барилга засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагын эзэмшигчээр нь Д.Ганбаатар гэх хүн бүртгэлтэй байна.
Интернэтээс "ЗМЗ" ХХК компанийн талаар хайлт хийхэд, энэхүү байгууллага нь 20 гаруй жилийн хугацаанд 5000 гаруй зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай гэсэн мэдээлэл гарч ирэв. Гэтэл оролцож, шалгарсан тендерийн материалууд Opendata болон Tender.gov.mn сайтад байсангүй.
Эл агуулгаар бидний өмнө нь бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene jildee amjihgui um bilee
ганц гүүр хийх гэж зовж байдаг хорвоо юм аа
ажлаа хийж чададгүй хүмүүсийн доодхийг харсаар байт�##� гол нь ширгэлээ
Хийгдсэн ажил 85%+хийгдээгүй ажил 25%=? редактор байдаггүй газар уу даа
Хөөе маанаг сэтгүүлчээ наана хэзээ ч зайсангийн баруну т�##�ын гүүр гэж байгаагүй Цоо шинээр барьсан юмшдээ Тийм болохоор Зайсангийн баруун гүүрийг нурааж барсьан эгж бичиж болохгүй Харин одоо наад барьж байгаа чинь 1968 онд ашигл�##�танд орсон зайсангийн цорын ганц гүүр байсан Нурааж шинээр барьж байгаа Шинэчилж бишээ маанагаа
Зайсан баруун зүүн гэсэн гүүртэй байгаагүй л дээ. Одоогийн баруун т�##�ын гүүрийг шинээр барьсан. Зүүн т�##�ын гүүрийг бүрэн нурааж одоо барьж дуусах гэж байна. Иргэн хүний нүдээр харахад харин ч шуурхай ажиллаад байгаа юм шүү. Наадмаас өмнө нээчих байхаа. Аливаа хийгдэж байгаа ажлыг жаахан өөдрөгөөр харж байлдаа. Зарим сэтгүүлчид маань болж л өгвөл буруутгах, үгүйсгэх, харлуулах бодол сэтгэл давамгай байдаг байх шүү. Хамгийн гол нь олон түмэндээ үнэн зөв бат�##�гаатай мэдээлэл өгч байх нь чух�##�. Хазааргүй морь шиг хадуурч давхиад байж болохгүй дээ