УЛС ТӨР

Р.Эрдэнэбүрэн: Гүүр, замууд ашиглалтад орсноор түгжрэл 54 хувиар буурах тооцоо бий

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрүүдийг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар,

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
  • “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцж, танилцжээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Монгол Улсын сайд 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,

Олон жил яригдсан хот төлөвлөлтийн асуудлыг ярилцсан. Хот тосгоны эрх зүйн байдлын хуультай холбоотойгоор хэлэлцэх байсныг нэг жилээр хойшлуулж байгаа. Тал талаас нь уялдаатай сайн хийж чадвал, дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлууд яригдаад явах боломжтой гэж харж байгаа.

-Та түгжрэл бууруулах сайд. Намар дахиад ажил, сургууль эхлэхээр түгжрэл буурсан байх уу?

-Туулын хурдны замын тендер 6 сарын 19-нд нээгдэж байгаа. Энэ ажилд ямар нэг саад болохгүй бол ажил нь сайн явагдаж, хугацаандаа ашиглалтад орж чадвал түгжрэл бууруулахад нөлөөтэй. Түгжрэл бууруулах асуудал ганцхан зуны дотор буурчихгүй. Гэхдээ одоо хийгдэж байгаа гүүр, замын томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор түгжрэл 54 хувиар буурах тооцоотой байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв өнцөг
Зөв өнцөг
5 сар 21, 2025 11:05

Зөв тооцоолсон гүүр, с�##�бар замуудыг дахин шинээр барьж байж түгжрэл бууна. Гол нь нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогсоход ачих биш торгуулийн арга хэмжээг чанаржуулах хэрэгтэй байна . Тэгвэл аяндаа л цэгцрээд ирнэдээ.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 12:19

Хий хоосон цээжний хожоо хийгээд явах юм

Зочин
Зочин
5 сар 21, 2025 14:21

BYE GARUUDAA

1000
1000
5 сар 21, 2025 16:47

СУУДЛЫН БӨГЛӨӨС, ДАРГЫН ОРОНЦОГ , ЦҮНХ БАРИГЧ, ТҮГЖРЭЛИЙН САЙД АСАН ДЭЛГЭРСАЙХАНЫ ҮРГЭЛЖЛЭЛ . ИЙМ ХҮМҮҮСЭЭР БИД УДИРДУУЛААД ЯАЖ Ч ХӨГЖИХ ВЭ ДЭЭ. БҮХЭЛ БҮТЭН ҮЕ ДУУСЧ БАЙЖ Л ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ. ТЭР БОЛТОЛ НААНАДАЖ 30 ЖИЛ ГЭЖ БОДОХООР ........ АЮУМШИГТАЙ.

Холбоотой мэдээ

Back to top button