УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсад авлигын эсрэг чиглэсэн хуулиуд мөрдөгдөж байгаа ч бодит үр дүн гаргах тал дээр хүндрэлтэй байгааг олон улсын судалгаанууд илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөхөө оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн байна.  

Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болох юм.

Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэж байна.  

Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал,  нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль  бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь цаашид авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна. 

Иймд шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор Авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан юм. 

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Аж ахуйн нэгж, байгууллагуудад зургаан хувийн хүүтэй,  зургаа хүртэл жилийн хугацаатай, нийт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулдын тоо одоо байгаагаас 623 мянгаар нэмэгдэж хоёр сая жуулчин хүлээн авах, найман мянга гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого Монгол Улсад нэмэгдэнэ.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.

Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл "Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх", "Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх" , "Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх", "Нийгмийн дэд бүтцийг сайжруулах" гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан. 

Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 

  • Экспортын орлогыг хоёр дахин
  • Тээврийн зардал 50 хувиар буурч, 
  • Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно. 

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 

  • Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж, 
  • Шатахууны  дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж, 
  • Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.

Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:  

  • Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж, 
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж, 
  • Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.

Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.

Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна. 

Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 14:25

GUDLAA ERHI ZUUSEN BAAHAN A GARUUD

Зочин
Зочин
5 сар 21, 2025 21:33

За муу гөлгөө Урааны төслийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй шүү урвагчаа

Зочин
Зочин
5 сар 21, 2025 23:07

Ха ха өлөн хулгайчууд дүр эсгэсэн жүжиглэлтээ дуусгах болоогүй юу

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч
5 сар 22, 2025 07:25

14мега төсөл ч гэх шиг...Олон туулай хөөсөн анчин хов хоосон хоцордог гэдгийг санаасай даа.❗❗❗Баахан болсон болоогүй түүхий том нэртэй төслүүд дуусахгүй баахан хөрөнгө үрсэн, дундуур нь цаьчаа орсон заваарсан юм болоод л дуусах бх доо

Зочин
Зочин
5 сар 24, 2025 08:40

олон нийтийн байр эзэмшдэг баагий нарын хөрөнгийг журамтай байлгаж иргэдийн орлогыг ёаадөггйг зогсоох хэрэгтэй

Иргэн
Иргэн
5 сар 22, 2025 10:52

МАН-АН-Н мафиуудын хөрөнгийг хураах хуулийг амжиж УИХ- д өглөө!!! Одоо УИХ- х МАН-АН-Н мафиуудын төлөөлүүд унгах тактикаар ажилах нь тодорхой!!! Кк

Зочин
Зочин
5 сар 23, 2025 20:55

Х�##�тар сайд чинь хэн билээ? Огцруулчих

Зочин
Зочин
5 сар 26, 2025 11:55

ЧАДВАРГҮЙ, ОГЦОР!!

zochin
zochin
5 сар 27, 2025 21:50

126 МАЛИЙН 10 ХУЛГАЙЧ ХУРАЛДСНУУ ҮЛДСЭН ХУЛГАЙЧУУД АРД ТҮМНЭЭ ЯААЖ ТАТВАР НЭМЖ ШУЛХУУ ГЭЭД ГАДААДАД АЯЛЖ БАЙГАА ЮУУ

Зочин
Зочин
5 сар 27, 2025 22:37

Машины татвараа буулгаачээмашиныхаа татварыг төлөх чадамжгүй байхад 200 300 хувь нэмдэг нь ямар учиртай юм бэ тэгээд татварын мөнгөөр гадагшаа бөөн бөөнөөрөө яваад тансаглаад ... иргэд нь ядарч ядуугийн туйл болоод л хэцүү байна даа

Зочин
Зочин
5 сар 27, 2025 23:35

Наад ураныг чинь хэзээч зөвшөөрч чадахгүй шүү

Батболд
Батболд
5 сар 28, 2025 00:26

Газар тари�##�ангийн с�##�бараа унагааж гаднаас в�##�ютаар гурил будаа авч дотоодын үйлдвэрүүдээ нугачин дарчхаад бас дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэнээ , ямар гэгчийн бодлого боловсруулдаг улс вэ. Хэчнээн их в�##�ют гадагшаа урсаж дахиад л мөнгөний ханш ун�##�т чинь нэмэгдэнэ биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button