УЛС ТӨР

Жижиг залиар хол явагч О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би намаасаа гарах болно” гэж том дуугарчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын дэмжлэг, нөмөр нөөлгөөр улс төрийн тогоонд анхлан орж, эврээ ургаад ирэхээр тэр удирдагчаа мөргөсөн гэгддэг. Тэрбээр Н.Энхбаярыг “хударч”, МАХН-ын шинэ даргаар өөрийгөө бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд хүртэл гаргаж амжсан нэгэн юм.

Хамгийн сүүлд л гэхэд, Сонгуулийн тухай хуулинд авлига, албан тушаалын хэргээр ял авч байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тэр ажлын хэсэг дээр гаргаад унагасан байдаг. Улмаар байнгын хороон дээр уг унасан саналаа дахин гаргаж дэмжүүлчихээд, “бултчихсан”.

Тухайн үед, О.Баасанхүүгийн саналтай утга дүйцэх саналыг Т.Аюурсайхан гишүүн тусдаа гаргаж, байнгын хороо руу буцаагдан, унасан байсныг нь дахин чуулган дээр дэмжүүлсэн юм.  Энэ саналыг хураах үеэр О.Баасанхүү гишүүн гэнэт алга болчихсон. Хөшигний ард түүнийг “Н.Энхбаяраасаа 2020 онд нэр дэвших мандат авахын тулд зориуд саналыг байнгын хороон дээр дэмжүүлээд, дараа нь унагахаар байсан ч тэр ёсоор болоогүй” гэж яригдсан юм.

Яг үүнийг батлах мэтээр О.Баасанхүү гишүүн “Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй” гэсэн тодруулга өгчээ.

Энэ мэтээр О.Баасанхүү гишүүн жижиг явган заль гаргах, сошиал дээр зориудаар хэн нэгний эрх ашгийг хамгаалж, бусдын нэр хүндэд халдах зэргээр энгийн байдлаар байнга жүжиг тавих болсон нь хэвийн үзэгдэл болжээ. Түүнд нь олон нийт итгэж, хөтлөгддөг нь ч үнэн. Тэр маш сайн логиктой, тусгайлсан мэдээлэлтэй жиргэж, үйлдэл хийж, аливаа асуудлыг өөртөө ашигтай эргүүлж чаддаг нэгэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
1 сар 7, 2020 13:14

Baasanhuugees buu oroldood bai. Shudrag unen yaridag geshuun. Niitlel cini taalagdhgui bna.

Зочин
Зочин
1 сар 7, 2020 22:31
Reply to  Irgen

nn

Д
Д
2 сар 11, 2020 23:45
Reply to  Зочин

Баасанхүү намаасаа гарахаар МАХН улс төрөөс арчигдана биз. Энэ хүнээс өөр эрүүл сэтгэхүйтэй хүн энэ намд байхгүй

Зочин
Зочин
1 сар 7, 2020 19:11

Баасанхүү гишүүн Баянсэлэнгийг бодвол харин ч Энхбаярт үнэн ч нэгэн байсан шүү харин дундуур нь хор найруулсан хүмүүссайд,дэд сайд болсондоо

zochin
zochin
1 сар 7, 2020 21:55

hurtsiin buunii nohoi gishuun eer busad namuud ni yah ch ilee, neg urvasan hun myanga urvadadg huulitai l daa

Холбоотой мэдээ

Back to top button