ЭДИЙН ЗАСАГ

“Онтрэ”-гийн асуудал бужигнаж байхад “Рио Тинто”-гийн захирал албан тушаалаа өгөхөөр болов

Долоо хоногийн өмнө “Онтрэ”-гийн зүгээс “Оюу Толгой” руу “Жавхлант” ордын лицензийн 80 хувийг шилжүүлсэн. Харин дараа нь “Шивээ толгой”-н лицензийг шилжүүлэх процесс явагдана.

Улмаар дээрх хоёр ордын лицензийн эзэшилтэй холбоотойгоор Монголын төрийн хувь хэмжээ яригдах асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, уг асуудлыг Засгийн газрыг яаравчлуулах шаардлага бий талаар салбарын сайд нь хэлж байсан билээ.

“Рио Тинто”-гийн зүгээс “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ”-гийн эзэмшлийн хоёр лицензийн асуудлыг тусгасан гэж тайлбарладаг ч үнэндээ ганцхан битүү заалт бий. Үүгээр Засгийн газрын эзэмших 34 хувийн агуулгыг зохицуулах боломжгүй.

Иймээс тус хоёр ордын лиценз дээр шинээр Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдах уу, хуучин гэрээнд заалтаар нэмж тусгах уу гэдэг агуулга яригдаж байгаа.

Засгийн газар шийдэл олох гэсээр байтал үндсэндээ дээр хоёр лиценз “Оюу Толгой” руу бүрэн шилжчихэж ч магадгүй харагдаж буй.

Ийм асуудал хөвөрч байх зуурт “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ онд албан тушаалаа өгөхөөр болсон талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. “Оюу Толгой”-н гүний уурхайн төслийг эхлүүлж байсан, одоогийн үүсээд байгаа асуудлыг нарийн мэдэж байгаа удирдлага нь хэрвээ солигдвол Монголын талаас удирдлагатай асуудлыг дахиад эхнээс нь ярих нөхцөл үүснэ гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх асуудлыг дүгнэн хэлэлцэж, нэгтгэх ажлын хэсгийг ахалж байгаа. Гэтэл нөгөө талд засаг хөдөлгөөнд орж эхэлснээр “Онтрэ” дээрх хоёр лицензийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нэн чухал агуулга улам бүр хойшлох дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл биднийг ийн бужигнаж байх зуурт “Онтрэ” цаг хожиж буй. Мөн нөгөө талд одоо шилжүүлээд байгаа “Жавхлант” ордын лицензийн 80 хувийг 100 хувь болгож шилжүүлэх эсэх нь ч тодорхойгүй нөхцөлд оров.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 08:45

Ajlaa ugsnuu shiitgel gej boddog ene balai niigmees zalhaj baina

Зочин
Зочин
5 сар 23, 2025 08:59

Ёооо. Инээд хүргээд байгаарай. Арай ОНТРЭ-гээс боллоо гэх гээгүй биз дээ. Хөгжилтэй газар тэгж 1 �##�бан туша�##� дээр 1 хүнийг олон жил хаддаггүй бгаа шүү. Хийхээр төлөвлөсөн ажлуудаа хийж дууссан бол тэгээд л явна. Тэгээд ч ганц Монголд орд эзэмшдэггүй. ДЭЛХИЙ ДАЯАР орд эзэмшдэг том компани байгаа шүү. Манайхыг бараг санадаг ч юмуу үгүй ч юмуу. Ках ках

Зочино
Зочино
5 сар 23, 2025 14:26

126 д ах нь юм зааж өгье дөө зүгээр л 50 : 50 шүү Энэ болзлыг зөвшөөрөхгүй бол �######�уул

Ardiin Nam mandtugai
Ardiin Nam mandtugai
5 сар 23, 2025 18:45

Zasag zagirgaagaaraa toglono gedeg bol iim ayultai.ard tumen hohirood ulddeg jamtai

Зочин
Зочин
5 сар 24, 2025 07:41

Бас л нэг ш�##�ихгүй мэдээ байна өшөө бүр сүртэй юм бичээч.

Зочин
Зочин
5 сар 24, 2025 13:17

Энэ жагса�##� чинь гадны захи�##�агатай байсан юм биш үү

Зочин
Зочин
5 сар 24, 2025 16:52

Тэнэг монгол хэрэлдэхээё өөр зүйл хийхгүй юм

Холбоотой мэдээ

Back to top button