НИЙГЭМНийгэм мэдээ

УДШ-ээр хэлэлцэхээр болоод 22 хоносон ч, тов гараагүй П.Батчулуун эмчийн бие дахин муудаж, эмчлүүлж байна

Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал 22 хоногийн өмнө буюу /2025-05-02/-ны өдөр болсон байдаг.

Улмаар танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гараад гурван долоо хоног өнгөрсөн ч одоог хүртэл шүүх хурлын тов зарлагдаагүй, хэрэгт холбогдох судалгааны ажил хийгдэж байгаа гэх.

Гэтэл хоёр хоногийн өмнө буюу /2025-05-22/-нд П.Батчулуун эмчийн бие дахин муудаж, түргэн тусламжийн машинаар Улсын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэв.

Түүний охин Б.Хонгорзул “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ.

Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод хоёр сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ. Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна. Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдсэнийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байна. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү" хэмээсэн.

Бид түүний охин Б.Хонгорзулаас аавынх нь биеийн байдлын талаар тодруулахад "22-ны өдөр эмнэлэгт хүргэгдсэн гэхээс өөр мэдээлэл одоогоор байхгүй байна" хэмээсэн юм.

П.Батчулуун эмчийн биеийн байдал ямар байгаа талаар Гуравдугаар эмнэлгээс тодруулахад "Манай эмнэлэгт түргэн тусламжаар ирсэн нь үнэн. Өвчтөний биеийн байдал эмзэг, хувийн мэдээлэлд багтдаг учир нарийн хэлэх боломжгүй байна" хэмээсэн юм.

Түүний хоригдож байсан 429 дүгээр хаалттай хорих ангиас тодруулахад "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс П.Батчулуун эмчийн хэргийн талаар тодруулахад "Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна" гэх хариултыг өгсөн юм.

Түүнийг: “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

  • Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсэг нь амьд хохирогчид хамаарах зохицуулалт бөгөөд хэрэв энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хохирогчийн хувийн сул талыг ашигласан бол зүйлчлэл хүндрэх нөхцөлтэй заалтаар ялласан гэсэн гомдлыг гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хяналтын шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 24, 2025 14:08

Биеэ дээрдүүлэхгүй үхвэл ял нь тэр хэвээрээ л үлдэнэ. Цагаадахгүй. Хүссэн шүүх хура лдаа орох хэрэгтэй. Бөөн хүмүүсээр ярилцлага өгүүлж шүүхэд нөлөөлж нөлөөлчихөөд, одоо үр дүнгээ харах хэрэгтэй. Бусад хоригдлуудаас эмнэлэгт хүргэгдэж буй тухай мэдээл дээ. Бусад хоригдол ч бас Монгол хүн. Адилхан өвддөг л байх !

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
5 сар 24, 2025 17:31
Reply to  Зочин

Сүлжээ байх шиг

АРД
АРД
5 сар 24, 2025 19:40

Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянг�##�ан ганган�##�даж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн с�##�бар ямар аймшигтай а�##�зны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан найма�##�ж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ. Өнөөдөр цаг бусаар амь насаа �##�дсан, ар гэр нь ядруу хичнээн олон иргэдийн эд эрхтэнийг цаагуураа дамлаж найма�##�ж байгаа бол доо. "Т�##�ийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн энэ жигшүүрт гэмт хэрэгт харин ч бага ял өгсөн байна. Т�##�ийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, т�##�ийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг б�##�аар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо з�##�бирч, т�##�ийгаачийн сэтгэл оюуг, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.

Холбоотой мэдээ

Back to top button