АН-ын сайд нар явсны дараа 14 мега төсөл хэрхэх вэ

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад жилийн босгоо ч даваагүй байх энэ үед цаашид энэ засгийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал хөвөрч байна. Хэрэвзээ хамтарсан Засгаас АН-ыг гаргавал урдаа тавьсан 14 мега төслийг гацах уу, урагшлах уу.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх үеийнхээ ах нарын эхлүүлэх гээд чадаагүй, эхлүүлж ч амжаагүй геополитикийн олон төслийг эрэмбэлж, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлнэ гэдэг амбиц нь хожмын улс төрд ч түүний нэрээр үлдэнэ гэдэг нь нот.
МАН түүхэндээ дангаар засаглахдаа том мега төсөл хэрэгжүүлж байсан түүх одоогоор үгүй. Өнөөгийн ганц томоохон төслөөр нэрлэгддэг “Оюу Толгой”-н гэрээг АН, МАХН-ын хамтарсан засгийн хүчээр гарын үсэг зурагдсан. Алдаатай, оноотой ч гэлээ нэг намын дангаар засаглалаас хамтрал нь үр дүнтэй байсны жишээ нь энэ. Иймдээ ч намынхаа хууччуулын алдааг давтахгүйн тулд хамтарсан Засгийн газар байгуулж, 14 мега төсөлд АН-ынхны оролцоог ч томруулав.
Ц.Туваанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдуулж, 10 гаруй жил царигийн болоод өндөржилтийн зөрүүтэй, Хятадын талд алдагдсан боломжийн асар өндөр өртэй хамгийн том төслийг хариуцуулсан. Харьцангуй богино хугацаанд Хятадын талтай, тэр дундаа “Чайна Энержи”-тэй 50 гаруй удаагийн уулзалт хийж, Засгийн газрын тогтвортой байдал, улс төрийн нөхцөл байдал дээрээ маш хариуцлагатайгаар итгэлцэл үүсгэсний үр дүнд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийж чадсан. Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина. Хил холболтуудыг хийснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.
Эхний ээлжид энэ сард Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын терминалыг барих компани хоорондын гэрээг үзэглэсэн бөгөөд цаана нь мухар төмөр зам болох Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил холболт үлдэж байна. Хятадын талаас манайхыг улс төрийн тогтворгүй шийдвэрүүдэд үл итгэж буй гэдгээ ч илэрхийлж, удаа дараагийн уулзалтын ард ч энэ эргэлзээ тайлагдаагүй байсан хэрэг.
Гэтэл өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь цаашид үлдсэн хоёр хил холболтоо хийж чадах уу гэдэг эргэлзээ л үлдэв.
Ц.Тувааны урд дараагийн хийх ажил нь алт боловсруулах үйлдвэр буюу ээлжит мега төсөл бий. Энэ жил алтын үнэ тэнгэрт хадаж байгаа дээр энэ мега төслийг урагшлуулж, алт хөтөлбөрөө үргэлжүүлнэ гэсэн урьдач том агуулгууд Засгийн газар дээр яригдаж байгаа.
Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө голчилж, гардсан. Путинтай, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утас цохиж, биечлэн уулзаж байж нэгийг нь гараас гаргасны цаана өнөөх л Оросын талаас гацаасаар ирсэн Эгийн голыг урагшлуулах дээр ийн Засгийн газрыг дэнжигнүүлэх болсон нь хамтарсан Засгийн хүчийг тэнцүүлж явсан мега төслүүдийн ирээдүй урагшлах уу эсвэл цаасан дээр л үлдэх үү гэдэг нөхцөл рүү ирэв.
14 мега төсөл ерөнхий зургаараа өнөөдөр улс төрийн хэрүүл, талцал, олон талт шүүмжийг авсаар байгаа ч аль ч Засгийн газрын түүхэнд үнэхээр хийгдээгүй, цаасан дээр оршиж, зарим нь асар их зардлуудаар санхүүжих мөртлөө ор урагшилдаггүй байдалтай явсаар ирсэн нь үнэн.
Хэрвээ АН-гүй хамтарсан засаг, эсвэл МАН дангаар засаглах бол гардаж энэ хүрсэн, үр дүнд нь төө илүү ойртсон мега төслүүдээ хэрхэх вэ. Дараагийн Засгийн газрын, магадгүй шинэ сайд нарын амбиц 14 мега төсөл хэвээр байж чадах болов уу…
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женко хулгайчид базуулаад хувийн ахуй амьдр�##�аа ч мартав...Боломжийн сайн ажилласан ...Гавьяаг нь МАН зооглочлоо
БҮГДИЙГ НЬ ЗОГСОО. ТУУЛИЙН ХУРДНЫ ЗАМ ГЭЖ СОЛИОРООД ИХ НАЯДЫГ НЯН БАКТЕРИ ИДЭХ ГЭЭД ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА. ЭЗГҮЙ ГАЗРААР НОХОЙ Ч ГҮЙХГҮЙ.
Чадахгүй Мeга төслүүд гацаж цаасан дээр үлдэнэ. Эцсийн эцэст Ард түмэн хохирооно Монгол улс хохироно доо. Хамтарсан үедээ л том төслүүд хөдөлж бсан шүү дээ !
P###a chine tegeed yg daraa ni yahiig bicheegui bhiin hahaha
14 мега төслийг мартах хэрэгтэй шинэ е-сайд шинэ төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.Тэгэхгүй бол Оюунэрдэнийн байгуулсан манангийн бүлэглэлүүд бүх төсөлд гар хуруугаа лав дүрчихсэн байгаа шүү...
Hiih bolomj bolovcon huchin Man d. Duuren baagaa сөрөг хүчин шахах хэрэгтэй дэмжих хэрэгтэй
Хэн ч гарсан үргэлжлээд явж чаддаггүй төсөл гэж юу байдгын?? Угаасаа худлаа л байна ш дээ! ОЭ бол бүр таг харанхуй юун улс удирдах, юун төсөл хэрэгжүүлэх огцроод дараагийн хүмүүс эмх цэгцгүй улсыг эмхлэх хэрэгтэй байна!!!
Мега гэж сүржигнээд байгаа болохоос сүртэй том төслүүд биш шүү дээ. Урд хөршийнхөн сонсоод инээд нь хүрдэг биз дээ. Нэг тийм техникийн шинжтэй асуудлыг ойлгохгүй тэнэг гарууд сүржигнээд том мега болгож яриад онигоо л байхгүй юу. Том ярьж том авилга хусах арга юм даа. Түүнээс биш урд хөршийн дунд зэргийн компанийн 1-2 жилд хийх төслүүд шдээ. Туваан гэж эмч нөхөр явчихаар Монголын уул уурхай, үйлдвэрийн төсөл зогсоод сүйд болох гээд байнаа даа. Харин энэ хоёр намын мэдлэггүй, чадваргүй нөхдүүд хурдан �######�аад д�##�д орвол таарна.