УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Тендер: Увс аймаг Б.Гиваан баатрын талбайгаа ₮60 саяар засварлана

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 60 сая төгрөгөөр Гиваан баатрын талбайг засварлах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, хуучин гэрэлт гудамжаа өргөсгөж, засварлахаа тодотгосон байна. Ингэхдээ нийт санхүүжүүлэх өртөг болох 60 сая төгрөгөө орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаа тусгажээ. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа дөрөв хоногийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр дуусах юм байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
Увс аймгийн түүхт 100 жилийн ой энэ оны долоодугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөөд буй. Тус аймгийн Засаг даргаар С.Батжаргал 2024 оны 11 сарын 01-нээс хойш ажиллаж байна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.