УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“УБТЗ” ХНН 594 саяар зорчигчийн вагон будах будаг авах тендерээ дахин зарлалаа

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 594 сая төгрөгөөр зорчигчийн вагон будах будаг худалдан авах тухай тендер зарласан байна.

Нийт төсөвт өртөг болох 594 сая төгрөгийг УБТЗ өөрийн хөрөнгөөсөө гаргахаар төлөвлөжээ. Тендерийн материалыг ирэх сарын 12 хүртэл хүлээн авах товтой юм байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) нь Монгол Улсын төмөр замын голлох тээврийн байгууллага юм. Монгол Улс болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын (одоогоор ОХУ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан.

1949 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улс хамтран "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийг (ХНН) байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. УБТЗ нь Монгол Улс болон ОХУ-ын хамтарсан өмч бөгөөд талууд тус бүр 50%-ийн эзэмшилтэй юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button