Хонгор сум ₮800 саяар мал нядалгааны газар байгуулна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газраас 800 сая төгрөгөөр мал нядалгааны газар байгуулах тухай тендер зарласан байна.

Тухайлбал,
- Газрын
- Суурийн
- Цутгалтын
- Хана, Хамар Ханын
- Шат, довжооны
- Гадна засал
- Шал
- Дээвэр болон бусад ажил багтжээ.
Тус тендерийн нийт төсөвт өртөг болох 800 сая төгрөгийг Дархан-Уул аймаг орон нутгийн хөгжлийн сангаасаа гаргахаар төлөвлөжээ.Тендерийн үнийн саналыг ирэх сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
Нэмэлт: Хонгор сумын нутаг нь түүхэн талаасаа Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны харьяанд багтаж байжээ. 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сумыг Дархан САА-д харьяалуулсан. 1982 онд Дархан хотын Хонгор хороо болж, 1994 онд Салхит хороотой нэгтгэгдэн Дархан-Уул аймгийн Хонгор сум болсон аж.
Буурал, Зулзага, Салхит гэсэн 3 багтай. Сумын нийт хүн ам 6400 орчим бөгөөд 1600 гаруй өрхтэй. Хүн амын 56.5% нь хөдөлмөрийн насныхан, 12.9% нь тэтгэврийн насныхан, 30.7% нь 0–16 насны хүүхдүүд эзэлдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 1900 гаруй нь мал аж ахуй эрхэлдэг бол 500 гаруй нь хувийн хэвшилд, 180 орчим нь төрийн байгууллагад ажиллаж байна .
Сумын нийт нутаг дэвсгэр 253.3 мянган га бөгөөд Дархан-Уул аймгийн газар нутгийн 77.6%-ийг эзэлдэг . Газар тариалангийн талбай 32,200 га бөгөөд үүнээс 80% нь улаанбуудай, 16.4% нь тосны ургамал, 3% нь төмс, 0.6% нь хүнсний ногоо тариалдаг. Мөн мал аж ахуй өргөн хөгжсөн бөгөөд нийт малын тоо толгой 22,000 гаруй байна.
Хонгор сум нь Дархан хотоос 25 км зайд оршдог . Салхит баг нь 1978 онд Салхит–Эрдэнэт төмөр зам ашиглалтад орсноор суурин төв болон хөгжсөн. Тус багт 506 өрх, 1700 гаруй хүн амьдардаг бөгөөд 3600 км² газар тариалангийн эргэлтийн талбайтай .
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.