Соёлын сайдын нөхөр Г.Бат-Эрдэнэ "Ерөнхийлөгчийн засаглал"-ыг сурталдав

Монгол Улс 1992 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийг олон намын тогтолцоотой ардчилсан зарчмаар явуулж эхэлсэн. Энэ ололтыг өнөөдөр хүртэл хадгалж, үе үеийн УИХ-ын сонгуулийг явуулж ирсэн билээ. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар ахлуулж, Засгийн газар хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрхтэй байдаг.
Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох бөгөөд 6 жил тутамд олон нийтийн шууд саналаар сонгогдоно. Ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд УИХ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж болдог.
Монгол Улс 2024 онд анх удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн бөгөөд ийн олон болгох нь нийгмийн бүх салбарын төлөөллийг багтааж, улс төрийн намуудын тоог ч нэмэх нөхцөл гэж харсан. Том зургаараа бол эрх мэдлийн хэт төвлөрөлийг бууруулах.
Алдаатай, оноотой ч одоогийн парламентийн сайн мууг дүгнэх цаг хугацаа өнөөдөр биш. Гэтэл ойрын өдрүүдэд “ерөнхийлөгчийн засаглал”-ыг сошиал орчинд эг маггүй ярих болов.
Тухайлбал, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн нөхөр хүртэл өөрийн твиттер хуудастаа “Монгол улс парламентын ардчиллаар 35 жил явлаа. Хэн хожив. Ерөнхийлөгчийн засаглалыг бодох цаг нь болсон”, “Ерөнхийлөгчийн засаглалын давуу тал. Бүх ард түмнээс сонгогдсон учраас тэдэндээ л үйлчилдэг” гэх зэргээр нэг хүний эрх мэдлийн төвлөрөл, дарангуйллын, хяналтгүй тогтолцоог сурталдах болов.
35 жилийн Монголын парламентийн засаглалын замнал шүүмжлүүлэх зүйл олонтой байж болох ч өмнөх цаг үе рүүгээ ухралт хийхгүй гэдэг арга зарчмаар явж иржээ. Гэтэл Засгийн газрын гишүүнийх нь нөхөр ийн авторитар тогтолцоог дэмжин ярьж буй нь хэний хүсэл сонирхол вэ гэж харагдав.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Chi dut shaamii saidiin shawhruu doloogchoo
Номин ч Хүрэлсүхийн хүн нь үнэн байжээ
ЧИНБАТЫН ЭНЭ ХАМАРГҮЙ МУУ ӨВЧНИЙ ТУЛАМ АВГАЙ БОЛИОРОЙ, ЭХЛЭЭД ӨВЧНӨӨ ЭМЧЛҮҮЛЖ ХАМРАР АМАА ЭДГЭЭ, ДАРАА НЬ ТӨРД ХОШУУ ДҮР
эргүү амьтан
ene teneg bhaa
Saxal vsendee barigdsan yamar vzeshgvi muuxai caraitai xooson tolgoitoi jaal ve !Xuurxii Nomin.bvr uruvdchixluu tvvniig!
сайн байцгаана уу. Монгол гэх Улс, тэр тусмаа ТӨРТулс АНХНААСАА Л~ЭХНЭЭСЭЭ Л, УГААСААА~УГЛУУРГААРАА, ЦААНААСАА~ДЭЭРЭЭСЭЭ ЭДҮГЭЭ БУЮУ ОДООГИЙН, ӨНӨӨГИЙН ГЭЭД БАЙГАА ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООТОЙ ТӨРТ УЛС. БАТАЛГАА НЬ~НОТОЛГОО НЬ ЮУ ВЭ ГЭХЭЭР, МОНГОЛУУД БИДЭНД ХАМГИЙН ОЙР ДӨТ *мэдэх аядмар болдог* ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНАА Л ГЭХЭД "ИХ ХУРАЛДАЙГААРАА БУЮУ ПАРЛАМЕНТЫН ЖИШГЭЭР" СОНГОСОН ТӨРТ УЛС ШҮҮДЭЭ. Учир иймээс, ЯГ ЧУХАМДАА, ТУНАМАЛ ҮЗЭХ ЮМ БОЛ, ТӨРИЙН Ч ТЭР, ЗАСГИЙН Ч ТЭР АСУУДЛУУДАА МОНГОЛУУД ХУРАЛДАЙГААРАА БУЮУ ПАРЛАМЕНТААР ЗОХИЦУУЛДАГ БАЙСНААСАА ҮҮДЭЭД ЭНЭХҮҮ ТОГТОЛЦОО МОНГОЛУУД БИДНИЙ ОЮУД~ТӨРД~ЦАДИГТ, ЦУСАНД НЬ~МАХАНД НЬ~ЯСАНД НЬ, ТАРХИНД НЬ ТОЛГОЙД НЬ УДАМШСАН ГАГНААСТ, УЛАМЖЛАЛЖАЛДАСТ НЬ БИЙ БУЙ БАЙДАГ.