Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Европын холбоонд тавих 50 хувийн татварыг долоодугаар сар хүртэл хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын холбоонд оногдуулах импортын татвараа түргэтгэнэ гэж сүрдүүлж байснаасаа ням гарагт /2025.05.25/ буцсан байна. Тэрбээр Европын холбооны удирдлагатай ярилцсаны эцэст долоодугаар сарын есөн хүртэл татварын асуудлаар хэлэлцэх шийдвэр гаргажээ.

Европын холбоотой худалдааны хэлэлцээ хангалттай хурдан өрнөхгүй байна хэмээн Трамп зургаадугаар сарын нэгнээс импортын татварыг эхлүүлэх хүсэлтэй буйгаа баасан гарагт /2025.05.23/ илэрхийлсэн юм. Тэгвэл Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен түүнтэй утсаар ярьж худалдааны тохиролцоонд хүрэхэд илүү хугацаа шаардлагатай гэж хэлсний дараа Трамп байр сууриа зөөлрүүлсэн байна.

Фон дер Лейен “Ямар нэгэн арга хэмжээ авч чадах эсэхээ харахын тулд шуурхай хуралдана” гэж хэлсэн хэмээн Трамп сэтгүүлчдэд хэлжээ. Харин фон дер Лейен сошиал хуудас дээрээ бичихдээ Европын холбоо худалдааны хэлэлцээг хурдан явуулахад бэлэн байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button