Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өнөөдөр нээнэ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ний өдөр 14:00 цагт Спортын төв ордны гадаа талбайд Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол болно.
14:20 цагт Спортын төв ордны зааланд тус наадмын нээлтийн ёслол болно. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тэмцээн чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт , таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, е спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг 3х3, диф даам, тусгай хөнгөн атлетик,тусгай хамтарсан хөл бөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах юм.
Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулж байсан бол энэ удаагийн наадам Улаанбаатар хотноо болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.