Хамас Газын зурваст гал зогсоох саналыг зөвшөөрсөн гэсэн бол Израил үгүйсгэлээ

Палестины албан тушаалтан даваа гарагт /2025.05.26/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын тусгай элч Стив Виткоффын дэвшүүлсэн Газын зурваст гал зогсоох саналыг зөвшөөрсөн гэжээ. Тэгтэл Израилын тал мэдэгдэл хийхдээ тус саналыг Вашингтон гаргаагүй, засгийн газар нь хүлээн авах боломжгүй хэмээсэн байна.
Виткофф мөн мэдэгдэл хийхдээ Хамас Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг суллаж, гал зогсоо тухай саналыг хүлээн авсан гэдгийг үгүйсгэжээ. Тэрбээр “Reuters” агентлагт хэлэхдээ хэлэлцэгдэж буй санал түүнийхтэй адилгүй гэж хэлсэн юм.
Тохиролцоог зөвшөөрсөн гэх Палестины албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ тэрхүү санал нь 70 өдөр гал зогсоож, арван барьцааны хүнийг суллах агуулгатай гэжээ. Харин Израилын албан тушаалтан ямар ч хариуцлагатай засгийн газар ийм тохиролцоог хүлээн авахгүй хэмээсэн байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл оруулахдаа Хамастай байлдаж, барьцааны хүмүүсийг суллах тал дээр ахиц гаргана гэж маш их найдаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.