Нийгэм мэдээ

АИ-92 автобензины үнийг 100 төгрөгөөр буулгажээ

Өнгөрсөн баасан гарагт импортлогч компаниуд түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр 200 төгрөгөөр нэмсэн.

Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан ч үнийн зөвлөл зөвшөөрөөгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлж байв.

Тэгвэл аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 автобензины үнийг 100 төгрөгөөр буулгах болжээ. 

Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгасан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нефт импортлогч нартай, засаг хуйвалдсан юм биш үү? Нэг нь нэмсэн, нөгөөдөх нь эсэргүүцсэн болж жүжиглэсэн байна л даа. Хууль бус гээд байсан яасан бэ? Амаа мөнгөөр үдүүлсэн үү?
Ийм ч төр байх гэж дээ, хөөрхийс

Алдар
Алдар

Баярлах ёстой юм боловуу

Back to top button