НИЙГЭМ

Нийслэлийн автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн гэх дүгнэлт гараагүй, нэмэгдсэн өртгөөр төлнө

НИТХ-аас Нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг баталсан.

Улмаар тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг.

Тухайн үед автомашины татвар нэмэгдсэнд иргэд бухимдалтай хандаж байсан бол нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулж, автозамын чанарыг сайжруулахын тулд үүнээс өөр арга байхгүй хэмээсэн. Иймд нийтийн өргөдлийн "d-өргөдөл" цахим системд иргэн Э.Батбаяр энэ сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг бууруулах өргөдлийг санаачилсан байдаг.

-УИХ-ын ажлын хэсгээс автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн гэж дүгнэлт гаргаагүй-

Улмаар хотын машинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Заяабал, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Б.Мөнхсоёл нар багтаж буй.

Эл ажлын хэсгээс "Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн шалтгаан нь учир дутагдалтай бөгөөд иргэдийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж шинэчилж баталсан гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, хотын машинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлыг хэсгийн тухайд Төсвийн байнгын хорооноос гаргасан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар нийслэлийн холбогдох албаныхан тайлбар мэдээлэл өгчээ. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу гэж үзсэн" гэх мэдээлэл цацагдаж, эргэлзээ үүсэв.

Мэдээллийн мөрөөр НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад "Албан байдлаар дүгнэлт гараагүй. Албан татвар нэмэгдсэн өртгөөрөө төлөгдөж буй" гэх мэдээллийг өглөө.

Харин уг ажлын хэсгийг ахалж буй Т.Аубакир гишүүнээс тодруулахад "Манай ажлын хэсэг одоогоор хуралдаагүй байгаа. Иймд хэвлэлээр гарч буй манай ажлын хэсгээс гарсан дүгнэлт гэх нь ташаа мэдээлэл" хэмээсэн юм.

Тэгэхээр одоогоор дээр дурдагдсан дүгнэлт эцэслэгдээгүй, автомашины албан татвар нэмэгдсэн дүнгээрээ төлөгдөж байгаа юм байна.

Автомашины татвар хэрхэн нэмэгдсэн болоод төлөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг дараах инфографикаас харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотынхныг нэмсэн нь ялгаварлан гадуурхах учир ҮНДСЭН ХУУЛИА зөрчиж байна

Иргэн
Иргэн

БИД ТӨЛЬЕӨ ЦАЛИНГАА Ч МЭДДЭГҮЙ ГАЗРЫН БЭТЭГ НЯМБААТАР ЧАМД ОЧСОН ЭНЭ ИХ МӨНГӨ ХОРТ ХАВДАР БОЛОН ЧАМД ОЧНОО ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭР АМЬДААРАА ҮМХИЙРЭЭД ХЭВТЭЖ БАЙХАД ЧИНЬ БИД ЧАМД ҮНЭГҮЙ ХАДАГ ПАМПАРС ХУЖАА ҮНЭР ДАРАГЧ ӨГНӨӨ.ЧИ ХОТЫХНЫ ХАРААЛЫГ ИХ ИДСЭН ТАХАЛ ШҮҮ ОЮУНГЭРЭЛ БЕНЗИН НЭМЭГДЭХ БҮРТ ХАРААЛГУУЛСААР БАЙГААД ҮХСЭН.АПУ БАТХҮҮ АРХИЧДЫН ЭХНЭРТ БАС ХАРААЛГУУЛСАН БАС Л ҮХСЭН АЛТЖИН БАЙНА ОЛОН ТҮМЭН ЭРЛЭГИЙН ЭЛЧТЭЙ ХАМТРААД ЛАЛАРАА ЧАМАЙГ АВААЧНАА ЧИ ЗОВНОО МУУ ПЯЗДА ХҮМҮҮСИЙН ХООЛООР ОРОЛДОХООР ЯАДГЫГ ЧАМД МЭДРҮҮЛНЭЭ

Иргэн
Иргэн

Олон дарга нар татварыг хэд дахин нэмдэг болжээ.Эсэргүүцэх нэг ч дарга байхгүй болжээ.

Зочин
Зочин

Энэ бол цэвэр хулгай шүү яг ижил маркын автомашин өөр өөр татвартай байна зарим нь 60к зарим нь 230к байна

Иргэн
Иргэн

Үндэслэлгүйгээр ёстой хэд дахин нэмж,хөдөө, хотыг ялгаваран гадуурхсан байна.

Зочин
Зочин

Arai aray yumaa huulguy uls toriin emgenel yum kkkkk

Зочин
Зочин

Арай арай юмаа хуульгүй улс төрийн эмгэнэл юм ккккк

Зочин
Зочин

Уих.н ажлын хэсэг ажилаа хийж чдхгүй бол МУ.н иргэнийхээ дагуу ҮХЦ.д гомдол гаргаж болно...манжийн хааны дарангуйлал 21 онд устсан баймаар МАН.н дарангуйлал сэргэж блхгүй!!!!!!!!!

Зочин
Зочин

Данхын зайлах шалтгаан энэ шүү нянбаас дагуулаад хорвоогоос тонил ????

Иргэн
Иргэн

Энэ үнэхээр утгагүй үйлдэл ямар нэг хэм хэмжээ мэдэхгүй хүүхэд биш 500% нэмдэг ийм иргэдийн хурал хотын дарсыг огцруулах хэрэгтэй цалин тэтгэвэр хэдэн хувь нэмэгдлээ

Төрболд
Төрболд

Цалингаа 300-500% хүртэл нэмчих тэгээд асуудалгүй,гомдолгүй татвараа төлье. Тэрнээс орлого нэмэгдээгүй байхад татвар нэмнэ гэдэг ялгаварлан гадуурхах байж болшгүй доромжилол.

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч

Данхан толгойт 6жил засаг барихдаа юмны үнийг 80-125 дахин нэмсэн бна. Тэр нэмсэн мөнгөөрөө эхнэр хүү бэрэнцэрүүдээ гадаадад амьдруулж тансаглуулдаг нь тодорхой байна. Энэ эргүү мунхаг засгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулья аа

Зочин
Зочин

ЮМ МЭДДДЭГГҮЙ НЭГ НӨХӨР ДУРААРАА ААШЛААД БАЙХАД АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ ЯАЧИХСАН ТӨР ЗАСАГ ВЭ ЯАХААРАА 100ГААС 300 ДАХИН НЭМДЭГ ЮМ БЭ НӨГӨӨ АВИЛАГАЖСАН ШҮҮХ НЬ Ч ШҮҮХ ЯАНА ДАА ОДООЗГ ОГЦОРВОЛ ТААРНА

Зочин
Зочин

Ажлаа хийдэггүй ард түмнээс сонгогдсон казак зайлвал таарна. Их хурлаас шийдвэр гарахыг хүлээсэн мянга мянган хүний хохирлыг эна казак барагдуулна биз.

Зочин
Зочин

Баярлалаа

ириргэниргэгэ
ириргэниргэгэ

Хасаг чинь хийгээд байдаг юм Хуралдаад шийдээд яваач

Зочин
Зочин

Хууль зөрчсөн буцааж өг хулгайчууддаа

Зочин
Зочин

Түгжрэлд хэн зам ашиглаад байгаан новш минь явах газаргүй байж яахаараа 3 дахин татвар төлдөг юм

Зочин
Зочин

Хууль зүйн яам хууль зөрчөөд байхаар мөрдүүлж байгааг нь таслан зогсоо...хот нэртэй хууль үйлчилдэггүй хэдэн дух бурхад хариуцлага тооц

Иргэн
Иргэн

Татвараа нэмж болно, гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж болохгүй шүү, арай дэндүү тоглож бн шүү Нянбаатар минь!!! Ямар ч шаардлагагүй явган хүний зам эвдэж засах, шаарддаггүй замын хашлага эвдэж мөнгө шамшигдуулах гээд арай хэтэрч байна!!! Нянбаатарыг хэзээ олон тэрбум төгрөгний хэрэгт унах бол гэдэг л үлдэж байх шиг бн!!! АН- гэж үхчихсэн сөрөг хүчин нэртэй луйварчид бнаа!!!

Зочин
Зочин

Урьд нь 178к төлж байсан чинь гэнэт шууд 5 дахин нэмээд 550к болсон шүү!! Инфляц дагаад өссөн. Огцор! Энэ бол наад захын ганц л шалтгаан. Огцор! Огцор огцор огцор!

Нураа
Нураа

Авилгалыг дэмжсэн эд дээ удахгүй ялгарна да

Иргэн
Иргэн

Татвараа нээчихээд, 06.01-ний дотор татвараа төлөхгүй бол нэмээд торгоно гэсэн мөртлөө Иргэдийн машины мэдээллийг Е-mongolia дээрээс хаячихдаг нь юу вэ! Нэхэмжлэх үүсээгүй байхад иргэд ямар дүнгээр, яаж, хаана, ямар дансанд татвараа төлөх болж байна!!!

Зочин2
Зочин2

Эрх ашгаа хамгаалаад машинтайгаа жагсья. Ер нь яасан гэж ингэж дарамтан дор амьдрах ёстой юм бэ.

иргэн
иргэн

Бүгдийг нь сольж ард иргэддээ ээлтэй хүмүүсийг сонгох цаг нь болжээ.

ИРГЭН
ИРГЭН

Татвараа буулгахыг шаардаж байна. Яахаараа зөвшөөрөлгүй төлөвлөлтгүй барилга шавааралдуулж мөнгө хахуулиар дүрэм журам зөрчиж бариулсанаас болж түгжрэл үүссэн.Бас нийтийн тээврийн хоцрогдол хулгайгаас болж ард түмэн хохирох ёсгүй

Zochin
Zochin

Tatwar duraar nemuulsen sdaanuudiig uursdiig zowj vhehiig harah yumsan

Зочин
Зочин

Баааас 6-р сарын 1-ээс бүгдийг нь авах санаатай. 12.31-нд л төлүүл төлий новшоо

Ariuka
Ariuka

Sanal ogoh link tawichmaarl bnldaa

Халтар
Халтар

Монголд ядуучууд хичээн их байх тусам дарга нарт сайн... ийм л бодголого...сонгуулаар 10.20 төг өгчөөд тэгээл баяралчина...бүх юм өссөн төрөл бүрийн татвар нэмсэн, төгрөг цаас болсон, валютын ханш тэнгэрт гарсан, гурил, будаа, мах, тог ус, халаалт, байрны мөнгө,.. ер нт түмнээ ядуурлаас аврана гээд хэдэн жил хичнээн их татвар нэмэв...ёстой нөгөө кино дээр (ийм явдал болсон нь харамсалтай, үүнийг магадлая, тайван амгалан байцгаа ) гэдэг л, ...судалгааны шатанд бна, туршиж бна...гэсэн үгтэй. Эсвэл та нар явган явцгаа...утаа мэдрэгчийг хадганд боогоод авдрандаа хийчиж,,,,ер нь ард иргэдийг доромжлоод байгаа муу, эсвэл ийм мулгуу дарга нар юмуу...яриад байвал ёстой далай далай...

Б.Балдан
Б.Балдан

Хотын дарга Нямбаатар хотынхоо иргэдийн төлөөниийслэлээхөгжүүлэхийн төлөө юу ч хийгээгүй харин эсрэгээрээ нийслэлчүүдийн аж амьдрал ая тухтай байдлыг дордуулсан. Энэ нь утаа түгжрэлийг буруулах гэх мэт ажил нь хотынхоо иргэдийг дарамталсан ажил болдог.Тухайлбал машины татвар нэмсэн,тог дулааны үнэ нэмсэн зэргээс харж болно.Энэ хүн нийслэлчүүдийн дарга биш нийслэлчүүдийн дарамтлагч болсноо мэддэггүй нь харамсалтай...

Hям баатар хуулийг
Hям баатар хуулийг

Гууль болгож бна Хаан засаглалтай мэт дураараа загнаж бна
Энэ хүнийг хэлж ярьдаг дарга цэрэг байдаггүй юм боловуу
Дэндүү зоргоороо даварч бна
Сэлбэ гол дунд голын бургасыг сугалж хаясанаас болж ус нь өмхиййрч эвгүй үнэртэй болж байгаа нь юм мэддэггүй мэддэг хүний үгииг сонсдоггүй дарангуйлагчын гай гарч бна
Гадаад явж туршлага судална гэж төсөвийн мөнгөөр зүгээр зугаалдаг мэт
Гадны улс орон гол усаа цэнгэг цэвэр болгохын тулд усанд тэсвэртэй мод бутыг суулгаж байхад энэ хүн эсэргээр нь сугалж хаяж байдаг
Ажил хийхдээ шинжлэх ухаан онол судалгааг харьцуулж баймаар муйхар хүчээр ажиллаж болохгүй

Көкей
Көкей

Татвар төлөхгүй татвар төлөх мөнгө ч алгоо

Зочин
Зочин

Иргэдээ татвараар дарамталж боосон ийм новшнуудыг сонгоод байдаг өвөө эмээ нар үхэж далд орж байж л улс арай нэг сэргэх байхдаа МАН байгаа цагт Монгол хөгжихгүй ээ

хүннү
хүннү

Нийслэлд 600 мянган жолооч байна. Үүнээс 33-хан мянган жолооч л гарын үсгээ зурсан, үлдсэн 567 мянган жолооч татвар хураамжийн нэмэгдлийг зөвшөөрсөн байна. Энэ нь 567 мянган жолооч “халтуур” хийдэг гэсэн үг. Тэд сарын 4,5 сая ₮-ийн орлого олдог.

Холбоотой мэдээ

Back to top button