Нийслэл

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлнэ

Нийслэлийн захиргаа олон жил маргаантай байсан өмчийг төрийн бүртгэлд буцаан авч, анхны үнэ 443.5 сая төгрөгөөс эхэлсэн нээлттэй дуудлага худалдаагаар зарсан нь нийтийн өмчийн зөв зарцуулалтыг дэмжин бодит бүтээн байгуулалт хийх эхлэл боллоо. Дуудлага худалдаа нь нийт 27 оролцогчийн дунд өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд хамгийн өндөр үнийг “Эхлэл брэнд” ХХК санал болгосон байна.

Газрын байршил нь Сүхбаатар дүүргийн 8-р хороонд, Дашчойлин хийдийн баруун хойно оршдог. Энэ газар өмнө нь Ж.Хатанбаатар нарын этгээдүүд хууль бусаар ашиглаж ирсэн нь тогтоогдож, нийслэлийн өмчид бүртгэгдсэн.

Хотын удирдлагууд энэхүү дуудлага худалдааны орлогоор санхүүжилтгүйгээс шалтгаалан олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг үргэлжлүүлж, иргэдийн хэрэгцээнд ашиглалтад оруулна гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button