Сурвалжилга: Баяраар хүүхдэд сахарын агууламжтай бэлэг өгөхдөө хэтрүүлж болохгүй

Гурав хоногийн дараа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Эл баярын өдрөөр хүүхдүүдийн дийлэнх нь өөрт тухтай хувцсаа өмсөн паркад тоглох эсхүл гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь бий. Гэтэл энэ үеэр хамгийн их зарагддаг, эрэлттэй хүнсний бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй чихэрлэг бүтээгдэхүүнээр дүүргэсэн ууттай бэлэг.
Баяр дөхсөн энэ өдрүүдэд төрөл бүрийн баглаа боодолтой хүүхдийн бэлгүүд аль хэдийн худалдааны төв, дэлгүүрүүдийн лангууг дүүргэжээ. Овор хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байсан бөгөөд тодруулан хэлбэл 10-50 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Ууттай бэлгэд ихэвчлэн чипс, лаазтай болон хуванцар савтай ундаа, резинэн чихэр, жигнэмэг, чихэр тэргүүтэй зүйлс багтаж байв.
"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнхаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.
Түүнчлэн 06-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн орчинд маш их хэрэглэдэг байна. Хүүхдүүдийн 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт ч гарсан байна.
Хүүхдийн баяраар эцэг эх, асран хамгаалагч нар ямар бэлэг хүүхдүүдэд сонгож, хүүхдүүд баяраар юу авахыг хүсэж байна вэ?
Эцэг эх асран хамгаалагчдын төлөөлөл: Хүүхдүүд том болсон тул ач, зээ нартаа Хүүхдийн баярын бэлэг бэлддэг болсон. Хүүхдүүд өдөр тутамдаа чихэр, жимс, амттан хэрэглэдэг тул баярын өдрөөр нь аль болох оюун, ухаан хөгжүүлэх тоглоом, ном товхимол бэлэглэхийг хичээдэг болсон. Дийлэнх эцэг эхчүүд чанаргүй, дэлгүүрийн лангуунд зарагддаггүй бүтээгдэхүүнийг ууталсан хор хүүхдэдээ бэлэглээд байна. Үнэхээр амттан, чихэр агуулсан бүтээгдэхүүн бэлэглэмээр байвал өөрсдөө бүтээгдэхүүнээ цуглуулж, уутлаад өгөх хэрэгтэй. Үгүй бол дэлгүүрүүд бизнесийнхээ орлогыг бодоод тэр бүр хүмүүсийн худалдан авдаггүй зүйлсийг хийдэг.
Өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл: Бага байхад аав, ээж хамаатны хүмүүс бүгд ундаа, чихэр, чипстэй ууттай бэлэг өгдөг байсан. Тухайн үедээ гоё санагдаад идэж, уугаад өнгөрдөг байсан ч одоо бодоход онцгүй байна. Тиймээс дурсамжтай бэлэг өгвөл л гоё байх. Жишээ нь зураг, сувинер гэх мэт.
Харин багачуудын хувьд: Чихэр, ундаатай уут дүүрэн бэлэг авах л гоё санагддаг. Мөн хүүхдийн баяраар хүссэнээрээ тоглож, зугаатай өнгөрүүлэхийг хүсэж буй талаараа хуваалцсан юм.
-ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Дүүрэнбилэг: Баярын өдрүүдээр хүүхдийн сахарын хэрэглээг хянах хэрэгтэй-
Харин ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Дүүрэнбилэг: ЭХЭМҮТ-д ирж үзүүлж, тусламж үйлчилгээ авдаг хүүхдүүд маш их. Үүний дийлэнх нь цочмог хордолтын улмаас ирдэг хүүхдүүд эзэлнэ гэхэд хилсдэхгүй. Цочмог гэдэг нь хүүхэд дөнгөж сая ууж, идсэн тохиолдлууд гэсэн үг. Баяр наадмын өдрүүдээр харшилтай хүүхдүүд нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээр хордож эмнэлэгт ирэх нь бий. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хэрэглэж буй чихэр, сахрын хэрэглээг хянах нь зөв. Мөн хүүхдийн сахрын хэрэглээ ихэдсэнээс үүдэлтэйгээр яваандаа шүд өвдөх, цоорох, жингийн илүүдэлтэй болох зэрэг олон сөрөг үр дагавруудтай.
-Хүнсний инженер О.Гал-Очир: Чихэр хор биш шүү дээ. Хэтрүүлэхгүй хэрэглэвэл шим бодис болж шингэнэ-

-Удахгүй хүүхдийн баяр болно. Эл баяраар дийлэнхдээ ууттай бэлэг хүүхдүүдэд сонгож бэлэглэдэг шүү дээ. Харин хүмүүсийн дунд "нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх нь хортой, ганц удаа идэхэд яах вэ" гэх талд хуваагддаг. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
Амьдралын дадал хэвшил гэх зүйл яригдана. Хааяа чихэр, амттан идэж ундаа уудаг дадал хэвшилтэй хүүхдүүд цөөнгүй шүү дээ. Хүүхдийн баяр гэдэг утгаараа хүүхдийн бэлэг амттанаар дүүрэн байх ёстой. Амтыг сахар буюу шим бодис үүсгэдэг.
Хүнсний тухай хуулийн 3.1.1-т 3.1.1."хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг нэрлэнэ хэмээсэн байдаг. Энэ заалтад буй хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалдаг байх ёстой гэх хоёр шаардлагыг сахар гэх бодис өөрөө бүрэн хангаж чадна.
Сахрын хэмжээ цусанд агуулагдаж байж хүн амьд байх бололцоотой шүү дээ. Мөн сахрыг тархины тэжээл гэх нь бий. Хэрэв тархи тэжээлээр дутвал шоконд орно. Энэ нь маш хурдацтай явагддаг. Ийм байтал сахрыг хор гээд сурталчлаад байгаа нь учир дутагдалтай хэрэг.
-Дийлэнх дэлгүүрүүд баярын бэлэг боохдоо хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн болоод хүмүүсийн тэр бүр худалдан авдаггүй бүтээгдэхүүн хийж ажиглагддаг л даа.
-Хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн гэхээр хор гэсэн үг биш. Бизнесийнхээ хуулиар хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай зарах нь яагаад болохгүй гэж. Гэхдээ хугацаа нь дууссан бараа байх юм бол асуудал ургана гэсэн үг.
-Баяраар хүүхдүүдийнхээ чихрийн хэрэглээнд хэрхэн анхаарвал зохистой вэ?
-Би гэрээс бусад газар Хүнсний инженер боловч гэртээ очоод бусдын адил аавынхаа үүргийг биелүүлдэг. Ингэхдээ хүүхдүүдээсээ сахрыг харамладаггүй, хорьдоггүй. Тэд өсөж яваа учраас биднээс их хэмжээгээр идэж, уух хэрэгцээтэй шүү дээ. Гэхдээ зоргоор нь сахар идүүлж болно гэх нэр биш. Хэмжээ, давтамж дээр нь анхаарах нь чухал. Тун нь таарвал эм, хэтэрвэл хор гэж ярьдагтай нэн ойр ойлголт.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн нийтлэл байна
Бэлэг өгөх үгүйгээ өөрөө мэдье
Баяр болгоноор чихэр өгөх гэхийн хэрэггүй санагддаг шүү
Сахар хор шүү хүмүүсээ
Хүнсний инженер гэх нөхөр хор биш гэжээ. Хэтрүүлвэл эм ч хор сахар ч хор
Энэ инженер нь яг юм мэддэггүй царайтай нөхөр байна
Goy niitlel baina
Өөр бэлэг өгөх гэхээр үнэтэй ! Хүүхдүүд ээ ! Тиймээс бэлгээ аваад идэхгүй бол өөр хүнд өгчих, Идэх бол аваад бага багаар цувуулж идвэл эрүүл мэндэд тэгтэл харшлахгүй. Та нар нэг дор бөөндөж идээд өөрсдийгөө а лж байгаа болохоос. Тоглоом авах гэхээр хятадын хортой хяна лтгүй хуванцараар л хийсэн байгаа ! чанартай бэлэг авна өгнө гэвэл маш их мөнгө хэрэг болно.
Инженерт итгэхэд бэрх байна ! Сахар чинь хоосон нүүрс ус учраас, Хурдан шингээд цусан дахь сахарыг хурдан өсгөөд дараа нь хурдан унагадаг, өлсдөг дахин идэх сэдэл төрүүлдэг дахиад иддэг дахиад тэгдэг дахиан иддэг ингэснээр өдөрт идэх хэмжээ нь ихэснэ хараат донтой болгоно , Олон жил байнга ингэж идвэл гол судас дотор эрхтэнг өөрчилдөг. гол нь судас муудв�##� хүн яаж бол яаж үхэх боломж нь өргөн хүрээнд нээгдэнэ. Энэтхэгт 10 настай охин төрсөн өдрөөр нь гэрийнхэн нь авч өөгсөн тоортноос идээд нас баржээ. Яагаад гэвэл тоортон дотор сахар багасгана гээд сахар орлуулагч ихээр хийсэн байжээ.
Сахар гурил будаа иддэг хүн гол нь шүдээ байнга идэнгүүтээ угаах хэрэгтэй болдог.
Гэхдээ бага насны хүүхэддээ зайрмаг ундаа өгөөд байгаа хүмүүс тэнэг ! Хүүхдүүд өсөх насандаа явж байхад. хүүхдэд уг нь сахар, бэлэн гоймон, кофь, цай өгдөггүй. Жоохон хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ аягыг ч угаагаад өгчихгүй хоол идэхэд нь гарыг нь угаа лгаад сургахгүй байдаг нь муухай харагддаг.