Улс төрийн мэдээ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын хуулиар үдээс хойш санал хураалт явуулна

УИХ-ын үдээс өмнөх чуулган хуралдаж, завсарлаад байна.
Завсарлахын өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Улмаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дуусав.
Дэгийн тухай хуулиар санал хураалтыг үдээс хойших хуралдааны үеэр явуулахаар боллоо. Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.