Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын ээлжит гаалийн татварын сүрдүүлэг

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.05.30/ мэдэгдэл хийхдээ улс руу нь орж ирж буй хөнгөн цагаан, гангийн татварыг 25 хувиас 50 хувь болгон өсгөхөөр төлөвлөж байгаа гэжээ. Түүний хэлсэн үг дэлхийн ган үйлдвэрлэгчдэд ирж буй дарамтыг нэмэгдүүлэн, олон улсын худалдааны дайныг хурцатгасан зүйл боллоо.

Тэр Пенсильвани мужид болсон кампанит ажлын үеэр “Бид 25 хувийн нэмэгдэл тавина. АНУ руу орж ирж буй гангийн татварыг 25 хувиас 50 хувь болгоно. Ингэснээр Америкийн гангийн үйлдвэрийн салбарыг илүү баталгаажуулах болно” гэжээ. Трамп дараа нь өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ тэрхүү тарифын нэмэгдэл хөнгөн цагаанд мөн үйлчилнэ хэмээсэн юм.

Канадын Худалдааны танхим тарифын өсөлтийг “Хойд Америкийн эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг үйлдэл” гэж буруушаасан байна. Австралийн засгийн газар тариф өсгөснийг мөн шүүмжлэхдээ энэ нь нөхөрлөг орны гаргах үйлдэл биш, үндэслэлгүй зүйл гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2025 14:58

Зөнөг өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button