Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Тайваньд аюул заналхийлж буйг АНУ анхаарууллаа

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет БНХАУ Тайваньд аюул заналхийлж буйг анхааруулж, Азийн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэн, дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ-тай хамтран ажиллахыг уриалсан байна.

Хэгсет Сингапурт болж буй Шангри-ла батлан хамгаалахын чуулганд оролцож байхдаа ингэж хэлжээ. 2027 он гэхэд БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайвань руу довтлох хэмжээний хүчин чадалтай болох ёстой гэж Ши Жиньпин албан тушаалтнууддаа үүрэг өгсөн хэмээн АНУ-ын генералууд олон удаа хэлж байсан юм. Хэгсет үүнийг дахин дурдаж, Бээжин шаардлагатай армийг бүтээхийн тулд өдөр бүр сургалт хийж байгаа гэжээ. Тэрбээр нэмж АНУ нь БНХАУ-ыг ноёрхох, боомилох, бүслэх, өдөөн хатгах хүсэлгүй гэхдээ холбоонуудаа хамгаална хэмээсэн юм.

Үүний хариуд Сингапур дахь БНХАУ-ын Элчин сайд мэдэгдэл хийхдээ Хэгсетийн хэлсэн үг нь өдөөн хатгалга байв гэжээ. Мөн АНУ нь бүс нутаг дахь хамгийн том асуудал үүсгэгч хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
6 сар 1, 2025 18:35

Amerik ugaasaa xaa ch xor xutgaj odoon xatgaj turxirdag xogiin uls

Холбоотой мэдээ

Back to top button