Нийслэлийн ШШГГ-ын алба хаагч хуурамч баримт үйлдэж, ажиллагааны төсвөөс ₮313 саяыг авчээ

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч У.Энхсоёл албан үүргээ урвуулан ашиглаж 313 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүний дансанд шилжүүлэн авсан байна.
Тодруулбал, 2017-2022 оны хооронд буюу таван жилийн туршид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төвлөрсөн хөрөнгөөс 55 удаагийн мөнгөн гүйлгээгээр үеэл эгчийнхээ дансаар өөртөө авчээ. Ингэхдээ 25 санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан болох нь мөрдлөгөөр тогтоогджээ.
Тэрбээр шүүхэд "Нийслэлийн хэмжээнд 90 орчим шийдвэр гүйцэтгэгч нар ажилладаг, нэг шийдвэр гүйцэтгэгчид 200-300 орчим хэрэг байдаг, тэр болгоны шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нараас орж ирсэн мөнгө байгууллагын төлбөрийн дансанд төвлөрдөг, тэр мөнгийг ганцхан шийдвэр гүйцэтгэгч нар өөрсдөө мэдэж төлбөр авагчид олгодог юм. Өөр бусад хүмүүс мэдэх боломжгүй, ажил үүргийн хувьд ч хамааралгүй байдаг юм. Анх бол орхигдсон мартагдсан төлбөр авагч нарын үлдээсэн мөнгийг авах зорилгоор 2015 онд байх хамаатны үеэл Ч.С-ын төрийн банкны картыг нь гуйж авч байсан, ээжийн хаан банкны карт нь угаасаа надад байдаг байсан. Ч.С бид хоёр үеэлүүд, багаасаа эмээ дээрээ нэг хашаанд өссөн хүүхдүүд учраас их дотно байдаг учраас нэгэндээ картаа итгээд өгсөн юм. Би 55 удаагийн үйлдлээр шийдвэр гүйцэтгэх газарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно, хуурамчаар бичиг баримт үйлдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаантай зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Ямар нэгэн байдлаар хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад хийсэн үйлдэлдээ маргах зүйлгүй учраас хэргээ хялбаршуулсан журмаар хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна" хэмээжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч У.Энхсоёлд холбогдох хэргийн шүүх хурал энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд шүүх гэм бурууг дэнсэлж 2 жил нэг сар хорих ял оноосон байна. Мөн 263,368,387 төгрөгийг гаргуулан хохирогч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгуулах шийдвэрийг гаргажээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР Ч ГОЁ ГАРУУД ЮМ УЛСААРАА Л ЧАДДАГ МЭДДЭГЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА ШҮҮ ҮЕЭЛТЭЙГЭЭ НЭГ ХАШААНД ТОГЛОЖ ӨССӨН ГЭЖИЙШТ ХЭРВЭЭ ТЭГЭЭГҮЙ БОЛ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ БАЙЖЭЭ ҮЕЭЛ НЬ ХАМТ ШОРОНД СУУНА БИЗ ДЭЭ? АР ГЭР НЬ АРВИХАН БАНДААШ БЭЛТГЭЖ ӨГӨӨРЭЙ ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧ ХҮМҮҮС ТӨРД ТАНГАРАГ ӨРГӨӨД ТЭГЭЭД ХУЛГАЙЧААР ХУЛГАЙЧУУДЫГ МАНУУЛАХААР ШШГЕГ АЖИЛЛУУЛААД МӨН Ч ГОЁ ШААДАГ ГАРУУД ЮМАА
Хохчинь муу луйварчин , шорондоо зэрэмдэг болоод үүрд үлдээрэй
чамд ч бас ийм хувь тавилан заяах болтугай тэр урт замд чинь амжилт хүсье
Ахлах нь гэх саяболд ч бүх юмаараа холбоотой
Энэ нэвтрүүлэгч эмэгтэй хүүхдийн, монголын ирээдүйд санаа чилээж сууна, аа харин энэ сэтгэгдэл бичсэн хүн бол зөвхөн өөртөө, өөрийн үзэмжиндээ санаа зовж сууна. Тэнгэр мэт хүний хажууд арьс бол өт хорхой төдий юм.