УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн хүрээллээс мэдээлэл задарч, тэтгэврийн зээл 100 тэрбумаар өссөн үү

Арилжааны банкууд дахь тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 оны 11 сарын байдлаар 743 тэрбум төгрөг байсан бол 12 сарын 31-ны байдлаар 763.3 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэх албан мэдээлэл гарсан. Энэ нь 2019 оны сүүлийн сард тэтгэврийн зээлийн хэмжээ 20.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн  үзүүлэлт юм.  

Улмаар өнөөдөр Ц.Мөнх-Оргил гишүүн “Нарийн судалгаатай орж ирэх ёстой. Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа гэсэн үг.  Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Зөвлөмж яг хэзээ гарсан юм бэ. Тоонуудаа нарийн гаргаж ирээ, маш их хэмжээний мөнгө оны сүүлээр гарсан шүү. ҮАБЗ гарах нь эрт тодорхой болсон юм билээ шүү” хэмээн ярьсан нь анхаарал татлаа.

Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн дүн нь бичвэрийн эхний хэсэгт дурдсан дүнгээс даруй тав дахин их дүн юм. Үнэхээр ийм их дүнгээр өнгөрсөн сард тэтгэврийн зээл гарсан бол Ерөнхийлөгчийн ойрын хүрээнээс мэдээлэл задарсан гэх хардлага бодитоор үүсэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ҮАБЗ-өөс  ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэдгээ онцолсноор уг сэдэв нийгмийн анхаарал  руу орж ирсэн.

Үүнээс өмнө тодорхой хүрээлэлд тэтгэврийн зээл тэглэгдэх асуудал яригдаж,  уг мэдээлэл тарсан уу гэдэг анхаарал татаж буй. ҮАБЗ-өөс ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлөх зөвлөмжийн дагуу  боловсруулагдсан “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл”-д

  • Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэд,
  • Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэд,
  • Нийгмийн даатгалын сангаас олгодог “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээ барьцаалан зээл авсан иргэд,
  • Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн чөлөөлөхөөр тусгаж өгсөн.

Ингэхдээ зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж, үлдсэнийг нь зээлдэгч өөрөө төлөх байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зahmad
Зahmad
2020-01-08 12:49

Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн сан�##� худ�##�дан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.

Холбоотой мэдээ

Back to top button