Нийслэл

Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсарч эхэллээ

Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг эхлүүллээ. 

Энэхүү байршилд борооны уснаас шалтгаалан жил бүр авто болон явган хүний замын зорчих хэсэг усанд автаж тогтсон усыг соруулдаг байсан. Тэгвэл Геодези усны барилга байгууламжийн газар 1 км борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Ташрамд дурдахад, Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button