Энэтхэгт үерийн улмаас 34 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд Энэтхэгийн зүүн хойд бүсэд хүчтэй бороо орсны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 34 хүн амь үрэгдсэн байна. Тус улсын цаг уурын алба их хэмжээний бороо дахин орох төлөвтэй гэж мэдээлжээ.
Энэтхэг улсын Сикким мужид мянга гаруй жуулчин үерт боогдон гацсан байна. Засгийн газар даваа гарагт /2025.06.02/ мэдэгдэл хийхдээ гацсан жуулчдыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ. Мөн Мегалая мужид 500 орчим хүн үерийн улмаас гацсан тул тус улсын зэвсэгт хүчний аврах баг аврах ажиллагаанд оролцсон байна.
Ассам мужийн Силчар хотын зам үерийн улмаас унасан мод, нурангид дарагджээ. Тус хотын оршин суугч Сону Деви “ANI” телевизэд хэлэхдээ “Бидэнд маш их сорилт тулгарч байна. Би хүүхэдтэй, тэдний маань ор усанд живсэн. Ийм нөхцөлд бид юу хийж чадах вэ? Унта чадахгүй шөнөжингөө сэрүүн байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.