Гадаад

Гаднын хэвлэлд: Тансаг хэрэглээний цүнх Монголын улс төрд хямрал авчирлаа

МУ-ын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн дараа өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-аараа хэлэлцүүлсэн ч санал хураалтын үр дүнд тэр огцорч, Монгол Улсад шинэ нөхцөл байдал үүслээ.

CNN-ийн сүүлд нийтэлсэн мэдээллээр, уг хямралын эхлэл нь Ерөнхий сайдын 23 настай хүүгийн тансаг амьдралын талаар сошиал медиагаар тархсан зургууд байв. Тэрхүү бичлэгүүдэд түүний хүүгийн нисдэг тэрэгний аялал, өндөр үнэтэй брэнд цүнх, тансаг машин, үнэтэй сүйн бөгжийг сүйт бүсгүйдээ бэлэглэсэн талаар байв.

Олон нийтийн зүгээс түүний ийм хөрөнгө чинээтэй болсон шалтгааныг нэхсэн юм. Учир нь Ерөнхий сайд өөрийгөө хөдөөний энгийн айлд өссөн хэмээн ярьдаг билээ.

“Орлогын ил тод эх үүсвэргүй байж тансаг цүнх, хувийн аялал, өндөр зэрэглэлийн амьдралаа илээр гайхуулсан нь жирийн Монгол иргэнд үнэхээр доромжлол болсон” хэмээн “Огцрох амархан” хөдөлгөөний гишүүн, жагсагч ирнэн Амина ярьжээ.

Авлига, амьжиргааны өртөг ба олон нийтийн итгэл алдралт

Иргэдийн бухимдал нь зөвхөн сошиал зургуудтай холбоотой биш байлаа. Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд жагсаж буй идэвхтнүүдийн хэлж буйгаар эдийн засгийн хүндрэл, авлига, хөдалмөрийн мөлжлөг, ард иргэдийн энгийн амьдралаас хэт тасарсан улс төрийн дээд албан тушаалтнуудын хэрэглээг анхаарах шаардлагатай хэмээцгээж байв.

Украины дайнаас үүдэлтэй Оросын нөхцөл байдлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь Монголын иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлж, зээлээр зээлийнхээ өрийг төлж амьдрах нь нийтлэг үзэгдэл болов.

2022 оны нүүрсний хулгайтай холбоотой дуулиан зэрэг авлигын хэрэг шийдэгдэлгүй удсанаас үүдэн төрийн ил тод байдалд итгэх итгэл буурчээ. Л.Оюун-Эрдэнийг хэрэгт шууд холбох баримт байхгүй ч хүүгийнх нь сошиал медиа постууд ард иргэдийн бухимдлыг оргил цэгт нь хүргэсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан шинэтгэлийн хөтөлбөрт ухралт боллоо

Л.Оюун-Эрдэнийн огцорсон нь түүний эрх барьж буй хамтарсан Засгийн газрыг хэрэгжүүлж байсан шинэтгэлийн хөтөлбөрт томоохон ухралт болов. Уг хөтөлбөрт Монголын байгалийн баялагаас орлого бүрдүүлж, ард иргэдэд тараах зорилготой Үндэсний баялгийн сан байгуулах төлөвлөгөө багтсан байв. Энэхүү сангийн хүрээнд стратегийн ач холбогдолтой уурхайд төр 34 хувийн оролцоотой байх нөхцөлтэй байв.

Засгийн газар уг хөтөлбөрийг орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбараар дамжуулан жирийн иргэдэд туслах зорилготой гэж мэдэгдэж байсан ч эдийн засгийн давуу эрхтэй, уламжлалт намын нөлөөлөл нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа.

Монголын ардчилал эмзэг байна

Монгол Улс 1991 онд ардчилалд шилжсэнээс хойш улс төрийн тогтворгүй байдалтай тулгарсаар ирсэн. Харин өнөөгийн хямрал нь парламентын засаглал үр ашигтай эсэх тухай маргааныг дахин сэргээжээ. Зарим нь урт хугацаатай ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай ярих болсон нь Хятад, Оросын авторитар засаглалтай харьцуулагдан шүүмжлэл дагуулав.

Парламентын ардчилалд үнэнч гэдгээ ил тод илэрхийлдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацааннд өөрчлөлт оруулахгүй байх шахалттай тулгарч байна. “Энэ бол маш чухал, эмзэг үе. Бидний ардчиллын дахин нэг сорилт” хэмээн Жаргалсайхан хэлэв.

Олон улсын ажиглагчид Монголыг авторитар дэглэмтэй хоёр их гүрний дунд орших ардчиллын цайз гэж үздэг. Гэвч улс төрийн шинжээчид зөвхөн бодит хариуцлага, сайн засаглал л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Монголын ардчилсан үнэт зүйлсийг хамгаална хэмээн анхааруулав.

Эх сурвалж: TheIndependent

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
6 сар 4, 2025 14:55

Хэн нь ялсныг түүх гэрчлэх буй за

Зочин
Зочин
6 сар 4, 2025 16:30

Ах нь дүүгээ суга татсаан

Иргэн
Иргэн
6 сар 4, 2025 20:21

БИШЭЭ ЮМ БОЛГОНЫГ АЛНЫ ЖИЙРЭГ СЭТГЭЛГЭЭГЭЭР ЭРЭГЦҮҮЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ ТЭМБҮҮНҮҮДЭЭ .ЕРӨНХИЙЛӨГЧ НАХИХ НЬ ПЯЗДА БОЛСОН БАС ОДЖАРГАЛ ЖИЖИГХЭЭН МӨНГӨ ХАЯАД ЗӨРҮҮЛЭЭД АСАР ИХ МӨНГӨ АЧИХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.МОНГОЛЫН ТӨРӨӨР МӨНГӨТЭЙ ХҮН ТОГЛОХ ЖИШИГ ИЙНХҮҮ ТОГТЛОО ОДОО ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ ХОЁР АСАР ИХ МӨНГӨТЭЙ НЭГ Л ӨДӨР ПАРЛАМЕНТЫГ ТАРААЖ ТӨРИЙН 3 АЦЫГ БУУЛГААД ТЭР ХОЁР ЗЭРЭГЦЭЖ ЗОГСООД БООВОО ХӨХҮҮЛЭН ГОШНОГОНЫХОО НҮХИЙГ ХЭЛЭЭР НЬ ЦЭВЭРЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.ОДЖАРГАЛЫГ ХАРААЛ ИДЭГ ШАНГРИЛЛАДАА ДАРАГДАЖ ҮХЭЭРЭЙ АЦАА ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЗОВНОО УЛМАА ГЭДЭГ АЛУУРЧИН БАЦААН ЧИ ХАЛХЫН ШОРОНД БАНДИ БОЛООРОЙ ГЭЖ АХМАД ХУЛГАРЫН ХУВЬД ЧАМАЙГ ТҮМПЭНГЭЭРЭЭ ДОМНОН ЖАНГАА ШААЖ ГОШНОГОО ЭРГҮҮЛ ГЭЖ УРЬЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button