Улс төрийн мэдээ

Яармагийн түгжрэлийг арилгах төлөвлөгөөтэй ₮116 тэрбумын гүүрийг Хятад компани барина

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжих хэд хэдэн томоохон төслүүд хөдөлгөөнд орсон. Үүний нэг нь Яармаг, Нисэхийн түгжрэлийг бүрэн арилгахаар төлөвлөсөн 116 тэрбум төгрөгийн өртөгтэй Наадамчдын гүүрэн байгууламж.

Ерөнхийдөө, 800 метр урт байхаар төлөвлөгдөж буй энэхүү гүүр нь Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болно гэгдээд буй.

Гүүрийн хоёр талын зам нь зургаан эгнээтэй, хоёр талын явган хүний зам нь 2.5 м өргөнтэй байна. Харин Наадамчдын гүүрэн байгууламжийн тухайд,

  • Дөрвөн урсгалтай, хажуугийн явган хүний зам 2.5 м өргөнтэй
  • Гүүрэн байгууламж, авто зам нь нийт 21.9 - 32.6м өргөнтэй,
  • Хоёр эгнээ туслах авто замтай,
  • Гүүрийн нийт урт 820.4 у/м байхаар тусгасан байна.

Эл бүтээн байгуулалтын тендерийг энэ оны хоёрдугаар сарын 20-нд зарлаж, энэ сарын 12-ны өдөр хүртэл оролцогч компаниудаас үнийн санал хүлээн авсан. Улмаар Монголд урьд нь ажил гүйцэтгэж байсан туршлагагүй Shandong Luqiao Group Co., Ltd гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани шалгарсан байна.

  • Үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон автозамын байгууламж барих
  • Монголын Төрийн худалдан авах ажиллагааны системд /2024-10-22/-нд бүртгүүлсэн

2024 онд 8 их наяд төгрөгийн төсөвтэй Метроны тендерт үнийн санал илгээж байсан бол энэ онд дөрвөн тендерт оролцож гурваас нь хасагдсан байна. Тодруулан хэлбэл Монголд өмнө нь тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байгаагүй компани анхны дүүжин гүүрийг барихаар болсон гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
6 сар 5, 2025 09:26

Эх орныхоо бүтээн байгуул�##�тад Монгол хүн хэзээ оролцож болох вэ? Монгол барилгачид ажилтай, орлоготой, ар гэр, үр хүүхдээ тэжээгээд амьдрах боломжтой болох вэ? Нямбаатар аа! Хэт өндөр үнээр Хятадаас зээл авч, хятад ажилчидыг эх орондоо ажиллуулж өрөнд орох юм. Гэрээ хийж бат�##�гаажиж байна гээд офшороор авилг�##� авдагаа болимоор байна шүү.

Зочин
Зочин
6 сар 5, 2025 11:26

Архичингүй, хулгайчгүй болсон цагтаа ажил аваарай

Холбоотой мэдээ

Back to top button