"Суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг дроноор хайж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна"

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдын нутагт хүрэн баавгай орж ирсэн тул иргэдийн сонор сэрэмжтэй байх анхааруулгыг энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Байгаль орчны газраас гаргасан.
Үүний дараа Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх зургаадугаар сарын 2-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын нутагт, Эрхэл гэх нуурын хойд ууланд явсан баавгайг нутгийнхан харж, сонирхон олуулаа хөөж уулнаас буулгасан. Гэвч албаныхан нуур орчмоос баавгайг олоогүй байна гэх албан бус мэдээлэл гаргасан.
Тиймд дээрх сумдын нутагт нэвтэрсэн баавгайг хайх ажил хэрхэж байгаа эсэх болон нутгийн иргэд уулнаас хөөж буулгаад нуур луу оруулсан гэх мэдээллийн талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас асуухад дараах мэдээллийг өглөө.
-Алаг-Эрдэнэ сумын нутагт нэвтэрсэн баавгайг байгаль орчны болон онцгой байдлын байгууллага эрэн хайж байгаа. Эрэн хайх ажилд дрон мөн ашигласан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Нутгийн иргэд хөөсөн гэх мэдээлэл худлаа. Дээрх сумдын нутагт орж ирсэн нэг баавгайг Алаг-Эрдэнэ сумын нутагт явж байгааг иргэд харсан байсан. Улмаар тус бүс нутагт айл, амьтан олон байдаг тул сэрэмжлэх үүднээс холбогдох албаныхан ирж баавгайг холоос ажигласан байгаа юм. Хамгийн сүүлд баавгай нуур орчимд очсон гэх мэдээлэл байгаа. Гэхдээ нууранд живээгүй. Угаасаа живдэггүй амьтан. Бидний зүгээс баавгайг олбол хөөх маягаар суурьшлын бүсээс холдуулна уу гэхээс устгаж болохгүй. Сүүлийн үед Сибирийн түймэр болон идэш тэжээлийн хомсдолоос үүдэж баавгай суурьшлын бүс рүү орох тохиолдол нэмэгдэж байгаа. Гэхдээ яг бидний хайж байгаа баавгайны хувьд идэш тэжээлийн дутагдалд орсон шинжгүй биерхүү харагдаж байсан.
Баавгай нэвтэрсэн нутгийн иргэдэд өгөх зөвлөмж:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.