ЭДИЙН ЗАСАГ

Юанийн ханш 503 төгрөгт хүрч, ам.доллар савлагаатай хэвээр байна

Энэ сарын эхээр ам.долларын ханш 3600 төгрөгийг даваад байсан бол өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3575 төгрөг байна.

Харин арилжааны банкуудад 3590-3594 төгрөг бол, валют арилжааны төвүүдэд 3596-3598 төгрөг буюу өмнөх долоо хоногоос 2 төгрөгөөр суларчээ. Он гарснаас хойш ам.долларын эрчимтэй өсч байсан бол сүүлийн нэг сарын хугацаанд 2-5 төгрөгийн хооронд савлагаатай хэвээр.

Юанийн ханш өнгөрсөн өдрүүдэд харьцангуй тогтвортой байсан бол эсрэгээрээ 503 төгрөг давж өсчээ. Хэдийгээр Монголбанкны нэрлэсэн ханш 497 төгрөг байгаа хэдий ч валют арилжааны төв болон арилжааны банкуудад 501-503 төгрөгөөр арилжаалагдаж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 20:41

Доллар улам өснө

Холбоотой мэдээ

Back to top button