Top StoriesНИЙГЭМЭдийн засгийн сурвалжилга

Сурвалжилга: Арилжааны банкууд ам.долларгүй болж, валютын ханш сард 100 төгрөгөөр өсжээ

Ам.долларын ханш өдөр, сараар өсөж арилжааны төвүүдэд ам.долларын эрэлт ихсэж байхад, нөгөө талд Монголбанканд ам.доллар хомстоогүй, мөн валютын нөөц түүхэнд байгаагүй дээд түвшинд хоёр дахь удаагаа хүрснийг Сангийн яам зарлаад буй.

Харин бодит байдал дээр Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос 28 төгрөгөөр, өнгөрсөн сараас 60 төгрөгөөр огцом өссөн дүнтэй байна.

Тэгвэл Монголбанкны зүгээс уг ханшийн огцом өсөлтийг Найман шарга валют арилжааны төвийнхөн ашиг олох зорилгоор ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байгаатай холбоотой гэх тайлбарыг өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэр өгчээ.

Тиймд бид арилжааны захуудад ханшны зохиомол хөөргөдөл байгаа эсэх болон нийлүүлэлт ямар байгаа талаар сурвалжлахаар Найман шарга арилжааны захыг зорилоо.


Найман шарга валют арилжааны захад банк бус байгууллагын тусгай зөвшөөрөлтэй нийт 54 цэг ажиллаж байна. Эдгээр нь бүгд ижил ханшаар ам.долларын худалдан авч, зарж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3533.70 төгрөг байсан. Харин найман шарга захад энэ өдрийн байдлаар ам.доллар худалдан авах ханш 3550 төгрөг, зарах нь 3560 төгрөг байна.

Ингээд өдрийн ханшаа хэрхэн тогтоодог. Зохиомлоор хөөргөж буй эсэх болон ам.долларын өсөлт, нийлүүлэлтийн талаар валют арилжаалж буй иргэдээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

"Хаан монгол прогресс" валют арилжааны ажилтан С.Батжаргал:

Найман шарга валют арилжааны зах 2024.04.14

-Сүүлийн сар ам.доллар огцом өссөн дүнтэй байна. Үүнийг юунаас болж байна гэж харж байгаа вэ?

-Сүүлийн хоёр сар ам.доллар дунджаар өдөрт 2,3 төгрөгөөр нэмэгдсэн нэлээд өсөлттэй байна. Өнгөрсөн жилээс хойш бол 200 төгрөгөөр нэмэгдэн байна. Эрэлт хэрэгцээнээс болоод огцом өсөж байна гэж харж байгаа. Монголбанкны нийлүүлэлт бас жаахан бага байх шиг байна. Банкуудын ханш ерөнхийдөө нэлээд өсөлттэй байна. Арилжааны банкууд уралдаад л нэмж байгаа харагдаад байна.

-Ам.долларын эрэлт, нийлүүлэлт ямар байна. Иргэд ам.доллар арилжаалах, худалдан авах нь хэр байна вэ?

-Гадаадын иргэд сүүлийн үед нэг их авахаа больсон. Ерөнхийдөө манай барилгын салбарынхан болон худалдаа эрхэлдэг хүмүүс ихэвчлэн ам.доллар болон юань авч байна. Юанийн ханш АНУ, Хятадын худалдааны дайнаас болоод жаахан савлалттай. Ханшийн өсөлттэй байгаад байна. Тэрнээс болоод ам.долларт ч бас нөлөөлж байна. Юанийн өсөлтөө ам.доллар нь дагна. Ам.долларын өсөлтийг юань дагадаг учир аль алиных нь өсөлт нийт ханшинд нөлөөлж валютын ханш өдөр өдрөөр нэмэгдсэн байдалтай байна.

-Ам.долларын өсөлттэй холбоотойгоор иргэд хадгаламжаа доллароор солих ч гэдэг юм уу. Тийм шалтгаанаар худалдах авах тохиолдол нэмэгдэж байгаа юу?

-Яг тэгж байгаа. Ам.доллар жаахан өсөхөөр хүмүүс ихэвчлэн хадгаламжаа бэлнээр ам.доллар болгож хадгалдаг. Эргээд ам.доллар унаад эхэлбэл бүгдээрээ нөгөө ам.долларын хадгаламжаа зараад ханш улам унагаад байдаг.

-Захаар явахад ам.долларын эрэлт нэлээд байх шиг байна. Энд байгаа цэгүүдэд доллар хомстож байгаа зүйл бий юу?

-Ам.доллар ер нь нэлээд хомстолтой байгаа. Эрэлт маш их байна. Тиймээс ханш бас өсөх нэг шалтгаан болж байна. Монголбанк банкнууддаа ам.долларын нийлүүлэлт нь ихсээд, доллароо зараад эхэлбэл ханш жаахан буух байх гэсэн бодолтой байна.

найман шарга валют арилжааны зах 2025.04.14

- Монголбанкны зүгээс ам.долларын огцом өсөлтийг Найман шарга валют арилжааны төвийнхөн ашиг олох зорилгоор ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Энэ үндэслэлтэй юу. Энд валют арилжиж байгаа цэгүүд өдрийн ханшаа яаж тогтоодог вэ?

-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Бид банкны ханшнаас доогуур тогтож байж хэрэглэгчид татдаг. Монголбанк албан ханшаа нэмэхээр арилжааны банкууд тэр дүнгээс нь илүү болгож өсгөнө. Харин бид харж байгаад арилжааны банкаас доогуур ханш тогтоодог. Мөн Монголбанкны албан ханш дээр бэлэнжүүлэх ханш гэж бас орж ирдэг. Ам.долларыг бэлэнжүүлэхдээ банкууд ашгаа нэмнэ. Тиймээс арилжааны банкнуудын тогтоосон тэр дүнгээр зах зээлийн ханш тогтдог.

Найман шарга валют арилжааны зах 2025.04.14

Мөн бусад хэд хэдэн валют арилжаа явуулж буй иргэд “Өнөөдөр арилжааны банкны ханш 3550 байгаа учир бид авахаа 3550 гэж тогтсон. Найман шарга зах жижигхэн булан эргээд л хэн нь ямар ханш тавьсан байгааг харж болно. Нэгнээсээ нууж ханш зохиомлоор өсгөх боломж энд байхгүй” гэх С.Батжаргалтай төстэй тайлбарыг өгч байна.


Гэхдээ энэ өдрийн /2025.04.14/ арилжааны банкны ханшийг харахад ам.долларын худалдан авах ханш нь 3525-3527 төгрөг, зарах нь 3550-3553 төгрөг байна. Тэгэхээр арилжааны банкууд найман шарга захаас 25 төгрөгөөр бага үнээр ам.доллар худалдан авч, 7 төгрөгөөр бага дүнгээр ам.доллар зарж байгаа дүнтэй байна.

Гэвч найман шарга худалдааны төвөөс бага үнээр ам.доллар зарж буй гэх арилжааны банкууд сүүлийн үед ам.доллар огт гаргахгүй байгаа гэх мэдээллийг валют арилжаалж буй иргэд бидэнд өгсөн юм.

Үүний дагуу Голомт банк руу орж ам.доллар байгаа эсэхийг тодруулахад, “Ам.доллар байхгүй. Сүүлийн долоо хоног хомстолтой байгаа гээд манай дээр ирээгүй байна. Ер нь банкуудаар ам.доллар ирээгүй байгаа” гэх мэдээллийг өглөө.

Тэгэхээр бодит байдал дээр арилжааны банкнуудын зарласан ханш худал болж таарч байна. Тэд угаасаа ам.доллар гаргахгүй байгаа бөгөөд найман шарга захаас 25 төгрөгөөр бага үнээр ам.долларын зөвхөн худалдан авч байгаа дүр зурагтай байна.


Түүнчлэн сүүлийн саруудад өдөр бүр нэмэгдэж буй ам.долларын ханшийг дагаад бусад валют өссөн дүнтэй байна. Ялангуяа юанийн ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад хурдацтай нэмдэжээ.

Монгол банкнаас зарласан юанийн ханш 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар 482.69 төгрөг байна. Энэ нь өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр, өмнөх долоо хоногоос гурван төгрөгөөр, сүүлийн нэг жилтэй харьцуулахад 12 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Харин энэ өдөр арилжааны банкуудад юанийн худалдан авах ханш 481-483 төгрөг байгаа бол зарах нь 486-488 төгрөг байгаа бол найман шарга захад худалдан авах ханш 488 төгрөг, зарах нь 491 төгрөг байна.

Найман шарга валют арилжааны зах 2025.04.14

Дүгнэлт, Цаашид арилжааны банкууд ам.долларын хомстлоо барьж, доллар гаргаж эхэлбэл ам.долларын ханш тогтворжих боломжтой. Харин энэ хэвээр үргэлжилбэл ам.долларын ханш нэмэгдэж, дагаад бусад валют ч нэмэгдсээр байх дүр зурагтай байна.

Харин үнийн зохиомол хөөрөгдлийн хувьд арилжааны банкууд ханшаа өндөр тогтоосон ч ам.доллар гаргахгүй байгаа бол Найман шарга арилжааны зах ханшаа арилжааны банкны зарласан дүнгээр тогтоож байна. Ингэхдээ Монголбанкнаас зарласан дүнгээс 17 төгрөгөөр өндөр үнээр худалдан авч, 27 төгрөгөөр өндөр үнээр зарж байна. Иймд арилжааны захуудын ханшнаас харахад сүүлийн нэг сарын дотор ам.доллар 60 төгрөгөөр биш 100 төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь нэг талаас зохиомол хөөрөгдөл шиг харагдах боловч нөгөө талаас долларын хомтолоос үүдэж буй өсөлт болж байгааг харуулж буй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 09:48

Хятдуудын зохиомол хөөрөгдөл. Найман шаргын ихэнх эзэд нь хятдууд

Зочин
Зочин
4 сар 15, 2025 11:41

Монгол мөнгө цаас л болж байна гэсэн үг. Доллар юань ханшиндаа л байгаа

Зочин
Зочин
4 сар 15, 2025 11:43

Төсөв нь данхайсан. Нүүрс зарагдахаа больсон. Төрийн �##�бан хаагчид нь 500 мянга болчихсон . 33 тэрбум долларын өртэй.

Зочин
Зочин
4 сар 15, 2025 12:28

Новш гэж. Өөрсдийгөө төрийн өндөр �##�бан туша�##�тан гэж өргөмжилсөн луйварчидаас с�##�цгаая

Төмөр
Төмөр
4 сар 15, 2025 18:06

ТӨР ЗАЙДАЛСАН ЗОЛБИНГУДААС БОЛЖ ХАНШ ӨСӨЖ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙНА.ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ЗАМБАРААГҮЙ ӨНДӨР НЭМСЭНЭЭС БҮХ БАРАА БҮТЭЭГДЭХҮНИЙ ҮНЭ ӨССӨН ТАТВАР ХЭТ НЭМСЭНЭЭС ИРГЭД СӨХӨРСӨН ОЛОН ЗОЛБИН ЯАМ САЙД ГЭХ ШААРУУДЫГ ХЭДЭН ЗУУГААР НЭМЖ ӨНДӨР ЦАЛИН ӨГДӨГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МУУСАЙН ХЭРЭГЦЭЭГҮЙ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ ОЛШИРСОНООС БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛ ИХЭССЭН ИЙМ НОВШЫН ТӨР ЗАСАГ ГЭГЧИЙГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ.ЭСВЭЛ ЦУСАН ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ.ӨЛСӨЖ ӨЛБӨРЧ ҮХСЭНЭЭС АЛАЛЦАЖ ҮХЭЕ.

Зочин
Зочин
4 сар 15, 2025 19:48

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
4 сар 16, 2025 06:09

Өмхий Оросууд их авдаг ш дээ. Оросуудад в�##�ют зарахаа болиочээ тэдний рубль хаана ч хэрэглэдэггүй

Зочин
Зочин
4 сар 18, 2025 22:19
Reply to  Зочин

Их солирох нь энэ.

Зочин
Зочин
4 сар 16, 2025 12:59

HARIN CH CHENJUUD BHGUI BOL HEDEN DOLLAR AWJ CH CHADAHGUI BOLCHOOD BA

Зочин
Зочин
4 сар 16, 2025 22:35

Монголын банкууд бол жинхэнэ шулаачид!

Холбоотой мэдээ

Back to top button