Монголбанк бодит байдлаа нууцалж, ам.долларын өсөлтийг ченжүүд рүү чихэв

Монголбанкнаас 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд зарласан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос 28 төгрөгөөр, өнгөрсөн сараас 60 төгрөгөөр нэмэгдэж, огцом өссөн дүнтэй байна.
Тэгвэл Монголбанкны зүгээс уг ханшийн огцом өсөлтийг “Найман шарга” валют арилжааны төвийнхөн ашиг олох зорилгоор ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байгаатай холбоотой гэх тайлбарыг өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэр өгөөд буй.
Гэвч бодит байдал “Найман шарга” арилжааны захын ББСБ-ын зөвшөөрөлтэй 54 цэгт ам.долларын эрэлт, нийлүүлэгт бага. Өдөртөө ихдээ 300 сая төгрөг эргэлддэг гэх мэдээллийг тус захын ченжүүд хэлж байна. Мөн ханшийн хувьд арилжааны банкууд ханшаа уралдаж нэмж байгаа. Манай чэнжүүд харин арилжааны банкаас ханшаа 3 төгрөгөөр бага байхаар тогтдог гэх мэдээллийг бидэнд өглөө.
Түүнчлэн сүүлийн нэг долоо хоногийн турш банкууд доллар гаргахгүй байгаа учир “Найман шарга” захад ч ам.долларын хомстол үүсээд байгаа юм байна.
Өчигдрийн /2025.04.14/ байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3533 төгрөг байгаа бол арилжааны банкны ам.долларыг худалдан авах ханш нь 3525-3527 төгрөг, зарах нь 3550-3553 төгрөг байна. Тэгэхээр арилжааны банкууд найман шарга захаас 25 төгрөгөөр бага үнээр ам.доллар худалдан авч, 7 төгрөгөөр бага дүнгээр ам.доллар зарж байгаа дүнтэй байна.
Гэхдээ банкууд ам.доллар гаргахгүй байгаа аж.
Бид үүнийг тодруулахаар Голомт банкны ажилтнаас ам.доллар гаргаж байгаа эсэхийг асуухад, “Нөөц байхгүй гэх шалтгаанаар сүүлийн долоо хоног ам.доллар ирээгүй” гэдгийг хэлж байна.
Тэгэхээр Монголбанк ам.долларын хомтсол үүсэж, ханш нэмэгдэж буй бодит нөхцөл байдлыг нууцалж, шалтгааныг “Найман шарга” арилжааны захын ченжүүд рүү түлхэж суугаа болж таарав.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 тэрбум долларын өрийг хэн хэрхэн яаж төлөх вэ
Шри Ланк улс хорин хэдэн тэрбумын өртэй гээд дампуурсан
Монгол банк гэж цус ойртсон бүлэглэл болчихсон хулгайчууд байгаа юм биш үү.
Монгол банк ченжүүдтэй зориуд хуйв�##�ддаг байх.
Одоо энэ олон мега нэртэй долларын луйвраа зогсоохгүй бол Монголчууд дууслаа!!!
Наад банкныхаа тэргүүнийг �##�ь эрт огруулах байсан юм. Хэний хүн болоод нүүрээ ул�##�зуулан ул�##�зуулан байж амь тасрахгүй дэнжигнээд байгаад байдаг юм бол. В�##�ютын ханш утгаа �##�длаа, буцаад бууна гэж байхгүй шүү та мин ээ.
Xятадын т�##� нүүрс авахаа зогсонгуут в�##�ютын урсг�##� дуусваа хөөрхийс, нүүрс нүүрс гээд л шуураад л, хулгайлан дээрэмдэн баахан гүйлдсэн
heseg dollar oruulj irchiheed osgoj zaraad ballaad bga yum bna aa uls tor mini ard irgedee bodooch
САЯХАН ВЬЕТНАМ ЯВСАН ХҮМҮҮС БУРУУТАЙ ГЭЭД БСАН ОДОО 8ШАРГЫН ХЭДЭН ЧЕНЖ БУРУУТАЙ БОЛООД ЯВЧИХЛАА МОНГОЛБАНКНЫ ББСБ ТАЙ ХЭДЭН ИДЭЭЧ УУГААЧ УЛС ОРНЫГ САМАРЧ БНАА
Ченжүүдийн захыг хаах хэрэгтэй