Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Путин Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд туслахад бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран, АНУ хоёр маргаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн гэж Кремль пүрэв гарагт /2025.06.05/ мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид Техрантай ойрын харилцаатай. Ерөнхийлөгч Путин энэхүү түншлэлээ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэхэд бэлэн байна” гэсэн юм.

Лхагва гарагт /2025.06.04/ Трамп, Путин хоёр утсаар ярьсан. Дуудлага хийснийхээ дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ Путин Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээнд оролцож туслах санал тавьсан гэсэн юм. Техран цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд хариу өгөхөө албаар удаашруулж байна гэж Трамп буруутгаж буй.

Вашингтон, Техран хоёр дөрөвдүгээр сараас хойш цөмийн хөтөлбөр дээр нь тохиролцоонд хүрэхийн тулд хэд хэдэн удаа хэлэлцсэн. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ирантай хийсэн цөмийн хөтөлбөрийн тохиролцоог цуцалж, хориг арга хэмжээ авсан байдаг. Одоо тэрхүү тохиролцоог орлох гэрээ хийхийг Вашингтон оролдож байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 17:55

еврейгүүдээсээ сайхан бэлэг хүртэнэ биздээ тожгор төгцөг

Холбоотой мэдээ

Back to top button