Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

С.Чинзориг “бөөрөнхийлж”, Ч.Хүрэлбаатар “зарчмаа баримтлав”

Ерөнхийлөгчийн амлалттай холбоотойгоор нийгэм болоод улс төрийн хүрээнийхэн талцсан байр суурьтай байгаа юм. Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх асуудал Ерөнхийлөгчийн хундагатай мэндчилгээний үеэр гэнэт хэлэгдээгүй, нэлээн эртнээс яригдаж эхэлсэн гэдэг таамаг газар авч эхэллээ.

Учир нь 2019 оны сүүлийн саруудад гарсан зохиомол зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлсэн. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ч эрх мэдэл дагаж, мэдээлэл ойрт нь түлхүү хүрч, хонжоо гаргасан байх вий гэдэг хардлага, болгоомжлол үүсэв.

-САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН СӨРӨГ МЭДЭГДЭЛД ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД СУУДАЛТАЙ НЬ ЯРИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАНАЛХИЙЛЭЛ ДАЙВ-

Сангийн сайд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байсан билээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа тэрбээр Монголбанкны ерөнхийлөгч ийм асуудал боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулга хийсэн юм билээ. ҮАБЗ шийдвэр гаргаад Засгийн газар үүний дагуу хуулийн төсөл боловсруулсан. Ингээд хувь хүний авсан зээл, голдуу хувийн банкуудаас авсан зээлийг Монголбанк тодорхой шийдэл гаргаж шийднэ гэсэн танилцуулга Засгийн газрын хуралдаан дээр хийсэн. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгож байгаа. Би бол Сангийн сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр нь гарчихлаа. Засгийн газар шийдвэрээ гаргачихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг. Засгийн газар бол бонд гаргахгүй. Салхитын орд газартай холбоотой компанийн л бонд гаргах байх. Энэ асуудлаар ОУВС-тай уулзаагүй. Ярих ёстой. Одоо удахгүй ОУВС-гийнхан ирнэ. Ер нь энэ шийдвэрийг ОУВС-гийхан зөвшөөрнө гэж бодохгүй байна. ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусах ёстой. Өнөөдрийг хүртэл Сангийн яам ОУВС-тай хийсэн  гэрээгээ дуусгая, үр дүнд хүргэж ажиллая гэсэн зарчимтай ажиллаж ирсэн. Улсын төсөв бол үүнд оролцохгүй” гэсэн зүйлийг тодотгож ярьсан.

Улсын эдийн засгийг хоослох ҮАБЗ-ийн гурвын сонгуулийн амлалт, популизмын эсрэг Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын бонд гаргахгүй” гэж түс тас дуугарана лээ. Ийн дуугарсныг зарим нь зангарагтай дуугарлаа гэж сайшааж буй. Тэр нэг удаа ч болов зарчмаа баримталдаг хүн юм байна. Ямартай ч тэр төрийн өндөрлөгүүдийн хуйвалдаанд анхаасаа оролцоогүй болж таарах нь.

Үүнийх нь хариуд ЕТГ-ын дарга З.Энхболд түүнийг утгаар нь занав. Тэрбээр Ерөнхийлөгч Засгийн газрын бонд гаргах эсвэл Сангийн сайдаа солих ёстой болж дээ хэмээн цахим хуудаснаа жиргэсэн.

Попууд популизмаа гүйцэлдүүлэхийн тулд замд нь хөндөлссөн хэн бүхний толгойг авахад бэлэн гэдэг мессежийг өгчих шиг.

-ХНХ-САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПОПУЛИЗМЫГ ДЭМЖСЭН ДҮР ЭСГЭХДЭЭ ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛААГҮЙ ГЭЖ МЭЛЗЭВ-

Харин эхлэлээс нь хоёр гараа өргөн дэмжиж буй фанатууд АН, МАН-ын аль алинд ч нилээн олон бий.

Тухайлахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй, судалгаанд үндэслэж гаргасан гэж хэлж байх жишээтэй.

Ялангуяа ХНХ-ын сайд нь бултах, мэлзэхийн аргагүй тул асуудалд бөөрөнхий хандаж байгаа нь илэрхий. Тэрээр ХНХ-ын сайд хүн. Халамжаар угжвал ямар нөхцөл байдалд хүрдгийг маш сайн мэднэ. Нийгмийн зээлтэй хэсэгт нь хүртээлтэй, зээлгүй иргэдийг хохироож буй төрийн өндөрлөгүүдийн популизмыг тэр шүүмжилж болох л хүмүүсийн нэг. Нийгэмд тэгш бус байдал үүсгэлээ гээд. Гэвч тэгсэнгүй. Ерөнхийлөгчийг дэмжсэн дүр эсгэхдээ иргэдээ ялгаварласан зүйл байхгүй гээд улайм цайм гүлдийх аж.

Энэ тухай тэрээр: Арилжааны банкуудтай зээлийн хүү бууруулж, нөхцөл сайжруулах талаар ярьсан. Энэ дагуу Монголбанк тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо 70 хувьд нь өгөөд, 30 хувьд нь сарын амьжиргаагаа зохицуулах хэрэгтэй гэсэн чиглэл өгч, хэрэгжүүлсэн. Иргэдээ ялгаварласан гэж үзэхгүй байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн хүрээнд энэ төслийг боловсруулсан хэмээн ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-09 09:05

Сангийн сайдын зөв

Зочин
Зочин
2020-01-09 09:18

ta buhniig ard tumniigee talcuul , ard irgedee yalgavarla gj bid songoogui bugded tegsh shudraga handah heregtei tegj baij bid uragshlana

Зочин
Зочин
2020-01-09 09:39

Чинзориг сайд Засгийн шийдвэрээ дагана биз дээ танхимын зарчим үгүй бол явах ёстой Хүрэлбаатар цайсан гар гээ биз дээ удахгүй но нь илэрнэ

Зочин
Зочин
2020-01-09 09:58

бэлтрэг агнах ажил орон даяар явагддаг байж билээ соц. ын үед

Зочин
Зочин
2020-01-09 10:01

Энхболдоо чи боль ах нь чамайг дэмжих т�##�даа хүн. энэ бол яагаад ч болохгүй зүйл . бид бүсээ чанг�##�ж чадна.. ач зээ нар минь сайхан

зочин
зочин
2020-01-09 11:41

Чинзориг тэтгэвэрийн сангийн өрийг төлөхөө бодохгүй харин зээл төлнө гэх шиг юу вэ., Ийм л үзэлтэй барьцаанд орсон

ганаа
ганаа
2020-01-09 12:21

сангийн сайд ч мэдлэгтэй хүн наан цаанахаа мэджаага�##�дхх

ахмад настан
ахмад настан
2020-01-09 13:11

сангийн сайдын зөв шүү дээ. Их л зөв ярьж байна билээ. Тийм их мөнгө гарах гээд байгаа бол өөр өрөө төлөөч. улайдсан луйварчид

Зочин
Зочин
2020-01-10 11:04

Чинзориг сайд угаасаа дүн нуруутай хүндээ ямар ч үед нуруугаа �##�ддаггүй хүн

Зочин
Зочин
2020-01-12 09:56

Сангийн сайдын зөв. Тэтгэвэрийн зээл тэглэх асуудлын цаана асар их мөнгөний сонирхол нуугдаж байна. Хуулиа зөрчиж хууль батлаад л байна да

Холбоотой мэдээ

Back to top button