Улс төрийн мэдээ

Тойм: МАН-ын түүхэн цикл эсрэгээр эргэж, өмнөх үе нь шинээ дарж чадлаа

Энэ долоо хоногийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хамтарсан Засгийн газрынхаа хамт огцорсноор эхлүүллээ.

Даваа гарагт “Л.Оюун-Эрдэнийн ахалсан хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай” гэсэн тогтоолыг хэлэлцэв. 1992 онд баталснаас хойш анх удаа Үндсэн хуулийн энэ заалтыг ашиглалаа. Төсөв юм уу бодлогын асуудлаар итгэл үзүүлэх агуулгатай.

Харин Л.Оюун-Эрдэнийн итгэл хүссэн бодлого нь: “Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн тулд” гэсэн өгүүлбэрээр тодорхойлогдож байв. Хэрсүү харсан гишүүдийн хувьд “Сонгодог парламент аюулд орчихсон хэрэг үү? Парламентыг аврахын тулд өөрт чинь итгэл үзүүлэх болж байна уу?” гэдгийг хөндөн асууж байсан.

Тогтоолыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн. Дараа нь УИХ-ын чуулганы өмнө АН-ын бүлэг шийдвэр гаргаж, санал хураалтад оролцохгүйгээр шийдсэн юм. Нэгэнтээ 42 гишүүний санал ингэж автоматаар эсрэг гарсан нь нөхцөл байдлыг өршөөлгүй эргүүлсэн.

Дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шөнө УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж, үг хэлсэн нь ч эцсийн цэгийг хатгатлаа нөлөөлсөн.

Ерөнхийлөгч ямар үед орж ирсэн бэ. Өдрийн турш Л.Оюун-Эрдэнээс асуугдсан асуултуудыг эмхэрдэн базвал “Өөрийн чинь орлого нотлох тухай шаардлага яагаад МАН-ын Бага хурлын асуудал болов. Цаашлаад яагаад АН-ыг ЗГ-аас аргах шийдвэр болж хувирав. Өнөөдөр энэ нь эргээд юун итгэл үзүүлэх тогтоол болчихов?” гэдэг дээр явсан.

Л.Оюун-Эрдэнэ яг таг, тодорхой хариулж чадахгүй байв. Жагсаалын эхлэл ганцхан орлого нотлох тухай биш байсан, өөр бүлэглэл бий, хэдийнэ дараагийн ЗГ-ын бүтцийг зурчихаад энэ акцыг эхлүүлсэн зэргийг давтан хэлсээр байлаа. Харин УИХ-ын чуулган дээр “ЗГ дотроо хуваагдсан байсан. ЗГ-ын гишүүнээс мэдээлэл дамжуулдаг хүмүүс бий болсон. Ер нь хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын мэт тогтолцоотой манай улс энэ асуудлаа нэг тийш болгох ёстой. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон” зэргээр ярьж эхлэв.

Үүнээс удалгүй Ерөнхийлөгч орж ирээд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй”, “Би дахин нэр дэвшихгүй” гэж сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байсан хоёр сэдэвт хариулт өгч, цэглэлээ. Дараа нь, УИХ асуудлыг шийдвэрлээгүй, хэлэлцэж байхад орж ирсэн атлаа “Хамтарсан ЗГ харамсалтайгаар тарлаа”, “Хамтарсан ЗГ яагаад тарсныг Л.Оюун-Эрдэнээс асуугаарай” гэж хоёр өгүүлбэр хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ буувал Ерөнхийлөгчийн институт хүчирхэгжинэ, Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудал эрчимжинэ гэгдэж байсан хардлагад Ерөнхийлөгч ийнхүү хариу өгсөн юм. Гэхдээ УИХ шийдээгүй байхад ЗГ-ыг тарчихлаа гэж мэдэгдсэн нь өнөө хэр Ерөнхийлөгчийн институт хүчирхэг хэвээр байгаа хөлбөрөлтгүй илэрхийлсэн юм.

Санал хураалтад оролцсон гишүүдийн талаас илүү нь Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ гэсэн боловч Үндсэн хуулийн заалт өөрөө “Нийт гишүүдийн олонх” гэсэн зохицуулалттай. Иймд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа тэргүүлээд жил хүрэхгүй хугацааны дараа огцров.

Мэдээж энэ бүх үйл явдлаар парламент нь шийдээгүй байхад орж ирээд заачихдаг, тулгачихдаг Ерөнхийлөгчтэй, засаглалын тодорхой бус байдалтай гэдгээ монголчууд олж харсан. Нөгөө талаас, одоо дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг дээр марафон өрнөж байна.

30 хоногийн дотор томилох хуультай ч одоо ажил хийдэг хүн төрд бараг алга боллоо. Долоо хоногийн турш л “тэг зогсох” гэдэг нь төрийн албанд нүүрлээд байна.

Удирдах зөвлөл, Бага хурлын тов мэдэгдэхгүй явж явж эцэст нь ирэх даваа гарагт зарлагдсан. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан бүтэн долоо хоногийн турш дараагийн кандидатыг бодсон гэсэн үг.

Монгол ардын нам гэдэг институц бол үе солигдож ирсэн. Шинэ нь хуучнаа дарж, явуулж өдийг хүрсэн. У.Хүрэлсүх ч тийм улс төрч юм. Харин энэ удаа цикл эсрэгээрээ эргэчихсэн. Шинийг хуучин нь эргээд дарж авсан процесс явчихлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол 1970-аад оных гэж явна. 50 гаруй настай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр бол 1980-аад он. “Би уг нь энэ хоёрыг багаас нь мэдэж, хайрлаж, дэмжиж ирсэн” гэдэг үгээр л Ерөнхийлөгч буцаагаад 1980-аад оныхныг дарж авлаа.

Өчигдөр хуралдсан УЗ-ийн хурлаар ч шинэ Ерөнхий сайд 1970-аад оноос байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. УЗ-ийн гишүүдийн дийлэнхийг ч ийм нас, үеийнхэн бүрдүүлж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Амарбаясгаланг эсвэл Х.Нямбаатарыг дэвшүүлчихэж үзмээр байгаа ч ах нар нь зөвшөөрөхгүй бололтой. Одоогийн байдлаар намын дарга хэвээр тул Бага хурлаар хэний нэрийг оруулж ирэхийг Л.Оюун-Эрдэнэтэй ярилцахаас, зөвшилцөхөөс өөр аргагүй байгаа.

УЗ-ийн зарим гишүүд “Намын эв нэгдлийг хангах хэрэгтэй байна” гэж хэлээд байгаа нь үнэн хэрэгтээ нөгөөх үеийн хагарлыг л хэлж байгаа хэрэг. 80 ба 70 оны хагарлыг цавуудаж наах хүний тухай яригдаж байна. Я.Содбаатар өөрөө ЕС болохгүй гээд хэлчихсэн, Л.Оюун-Эрдэнийг унагахад өндөр зохион байгуулалттай оролцсон. Ч.Хүрэлбаатар гэсэн кандидат байсан ч өчигдөр бас үгүйсгэлээ. Одоогийн байдлаар Ж.Энхбаяр, Г.Занданшатар хоёр л ам нээгээгүй байх шиг. С.Амарсайхан бол аль эрт жагсаалтаас хасагдсан юм.

80-аад оноос нь Н.Учрал, Г.Тэмүүлэн хоёр байна. Гэхдээ л Удирдах зөвлөл насны хувьд нэгэнт ойлголцож тохирсон гэгдсэн. Үнэхээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшиж бужигнадаггүй л юм бол тэдэнд шаанс бага болчихоод байна.

Ямартай ч МАН-ын хагаралд ах нар ялсан. Хамтарч нэгдсэн Засгийн газрыг ч унагаж чадаж байна. Харин эргээд байгуулагдсан шинэ Засгийн газрын ажлыг улстөржилтгүй явуулахын тулд тэд дахиад л хамтрал хүснэ. Хөөж явуулсан АН-ыг хоёр дахиа урихдаа тулах нюанстай. Тэгж байж Их хурал ч ажлаа явуулахаар байгаа. Харин эдгээрт хэрхэн зарчим, онолын дагуу шийр зааж хандах вэ гэдгээс улстөрчдийн мөн чанарыг тандан мэдэж болох нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2025 11:29

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
6 сар 7, 2025 11:52

Eрөнхийлөгч парламентийг амыг нь хааж ЗГ аа огцруулахыг харлаа !Нооргийн нусгайнууд хүчтэй байлаа! МАН ын дотор зодоон болж байгаа юм байна

Зочин
Зочин
6 сар 7, 2025 18:13
Reply to  Зочин

8

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:12

За ямар ч л байсан шинэ манангийн маанаг толгойлогч тахимаа өглөө.Одоо толгойлогчоо солихуу эсвэл шинэ мананг нухчин дархуу �##�ь нэг нь болох бололтой

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:13

МАН Ан хэн нь ч байсан Монгол хөгжихөд хэцүү болсон !!! Ш�##�тгаанаа олтол 20жил байнадаа!!! Чи би лавтай үзэхгүй ккк

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:37

Орлого нотлох биш огцрох амрхан гэж жагсаад л огцруулах гарын үсэг цуглуулаад АН-н их хурлын гишүүд очиж зураад байсан юм чинь өөрийнхөө намын цаашлаад их хурлаар оруулж байж асуудлыг шийүүдэл Оюукын шийдвэр зөв. Хүүкийн ч үнэн нүүр царайг харуулж чадсан. Оюук цаашдаа тактиктай улс төрч болох шинжтэй шүү.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:53

Юуны түрүүнд ерөнхийлөгчийг огцруулах хэрэгтэй. Дараагаар нь үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, �##�ив томилгоонд оролцдог эрх мэдлийг огт байхгүй болгохгүй бол парламентыг, түүнээс сонгогдсон ЗГ ыг дарангуйлж, дарамт�##�ж байдаг нь байхгүй болно. Гишүүдийг хурааж бужигуулж хайрцаглаж чадахаа байна. Ялсан намын гишүүд намын дарга, ерөнхий сайддаа багцлагдан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээр нэг зүгт харан ажиллах болно. Энэ засагл�##�ын хямр�##� үүсэхээс сэргийлэх болно. Ингэснээр улс, иргэд хожиж хөгжил ярих хэмжээнд ирнэ.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 20:36

Ерөөсөө л Хүүк янз янзаар тэнэгтэж байгаад, ямар ч ша лнуур хангаагүй Данхыг ЕС болгосон нь хамгийн ич гүүртэйеэ буруу а лхам болсымаа !!!

Зочин
Зочин
6 сар 8, 2025 09:48

25 км Гашуунсухайтын хил холболтын ажлыг 24 тэрбум $ хийх Данх шударга хүн үү тэгээд...Женко Данх хоёр төмөр замын тарифаас идээд бүүр сурчлаа. Гардан гүйцэтгэгч н.Амундра. Баямг�##�ан-Женко-Данхын фракцаас бүрэн с�##�ж чадах болов уу

Зочин
Зочин
6 сар 8, 2025 20:43

NAMBAR WAN ELBEGEE 2 HURUUDAAD ELBEGEE HOJSON ELBEGDORJ ERUNHII SAIDAAR TODORSON JINHENE GOY UYM BOLNOO

Холбоотой мэдээ

Back to top button